CRI Монгол радио

Мөргөлдөөнд анхаарал хандуулж байна

Нийтэлсэн

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин, Израилийн шинэ ээлжийн мөргөлдөөнд анхаарал хандуулж байгаа бөгөөд гал зогсох хэлэлцээрийг хүндэтгэхийг хоёр талд уриалж байна гэж” НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн дэд төлөөлөгч Фархан Хак 16-нд хэлжээ.

Шатаах төхөөрөмж тээсэн олон бөмбөлөг 15-нд Газын зурвасаас нисэн Израилийн хилд орж, тариалангийн олон газарт түймэр тавьсан бол, Израилийн тал 16-нд Газын зурвас дахь Исламын Эсэргүүцлийн Хөдөлгөөн ХАМАС-ын цэрэг дайны объектыг агаараас дайрч хариу өшөө авав гэж Израилийн арми хэлснийг эх сурвалж дурджээ.

Фархан Хак хэлэхдээ: Гал зогссон байдал хадгалагдан бэхжиж, холбогдох талууд гэрээ хэлэлцээр тохиролцох, нөхцөл байдлыг тогтвортой болгоход шаардагдах орон зай хангахыг Антонио Гутерриш хүсэж байна гэжээ.

Exit mobile version