CRI Монгол радио

90 гаруй улс орон Хятадын байр суурийг дэмжлээ

Нийтэлсэн

22-нд Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47-р чуулганд, Беларусь 65 улс орны нэрийн өмнөөс хамтарсан илтгэл тавьж, улс орнуудын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бүрэн эрхт улсын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх нь олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болох юм гэлээ. Хонконг, Шиньжян, Төвөдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг, гаднын хүчин хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд Хятад улсын Хонконгийн онцгой засаг захиргааны бүсэд хэрэгжүүлж байгаа “нэг улс хоёр систем”-ийг дэмжинэ гэжээ.

Хамтарсан илтгэлд, НҮБ-ын  дүрмийн зорилго, зарчмыг даган мөрдөж,  бүх нийтийн, шударга, бодитой байх зэрэг зарчмыг баримталж, улс орнуудын иргэн өөрийн орны бодит нөхцөл байдалдаа үндэслэн хүний эрхийн хөгжлийн замналыг сонгохыг хүндэтгэн,  мөн олон талт үзэл, эв нэгтэй хамтран ажиллахыг баримталж, бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дамжуулан хүний эрхийг хамгаалахыг ахиулах ёстой гэж уриалсан байна.

Дээр дурдсан хамтарсан илтгэлээс  гадна Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн 6 гишүүн орон захидал илгээн Хятад улсын байр суурийг дэмжиж байгаа илэрхийлсэн  бөгөөд 20 гаруй орон  тус тусдаа үг хэлж Хятадыг дэмжихээ илэрхийлжээ. Ингээд 90 гаруй улс орон адил бус хэлбэрээр  Хятадын хууль ёсны байр суурийг дэмжсэн байна.

Exit mobile version