CRI Монгол радио

Вакцины тэгш бус байдал бол ёс суртахнууны шинэ ухралт

Нийтэлсэн

Вакцин нь Ковид-19-ийн цар тахлыг ялах зэвсэг болж байгаа бөгөөд илүү олон хүмүүс эртхэн вакцинаа тариулбал цар тахлыг хяналтдаа авч, вирусийн цаашдын халдварыг таслан зогсоох боломжтой болдог.

ДЭМБ-ын Африкийн бүсийг хариуцсан дарга Муди хэлэхдээ, Ковид-19-ийн гурав дахь давлагаа Африкт болж, иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлсээр байгаа. Гэхдээ Ковид-19-ийн вакцины нөөц, үйлдвэрлэл хоосроход хүрч, Африкийн нутгаар эхний тунгаа хийлгэсэн хэмжээ мөн л 2% орчим, Сахараас өмнө бүсэд 1% орчим л байгаа, баян хөгжингүй оронд харин энэ үзүүлэлт 60%-ийг давлаа гэжээ.

Вакцин хуваарилалтын тэнцвэргүй байдал улам бүр нэмэгдсээр буйг ДЭМБ сэрэмжлүүлсээр боловч одоог хүртэл сайжрах төлөвгүй байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ, Ковид-19-ийн вакцины 44% -ийг баян орнууд хэрэглэсэн бол туйлын ядуу орнууд  0.4%-г л олжээ. Хамгийн харамсалтай нь хэдэн сарын туршид энэ үзүүлэлт өөрчлөгдөөгүй гэжээ.

ДЭМБ-ын санаачилсан “Ковид-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд энэ онд багтан дэлхий нийтэд 2 тэрбум тун вакцин нийлүүлнэ гэсэн боловч вакцин үйлдвэрлэлийн хүчин хүрэлцэхгүй, Америк, Англи зэрэг хөгжингүй орнууд вакцин нөөцөлсөн зэрэг шалтгаанаас болж, одоог хүртэл нийлүүлсэн хэмжээ нь маш хязгаартай, вакцины ноцтой хомстолд ороод байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэлэхдээ, хэрэв вакциныг тэгш хуваарилахгүй юм бол ёс суртахууны шинэ ухралтад орно. Өдгөө Ковид-19-ийн 75%-ийн вакцин 10 оронд төвлөрч байна. Вакцины тэгш байдал бол хүний эрхийн зангилаа. Вакциныг хүн болгонд хүртээмжтэй олон нийтийн бүтээгдэхүүн болгох ёстой гэжээ.

Exit mobile version