CRI Монгол радио

Америк Иранд тавьсан бүх шударга бус хоригоо цуцлах ёстой

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ибрахим Рейч 21-нд Тегеранд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хийлгэсэн анхны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Америк Иранд тавьсан бүх шударга бус хоригоо цуцлах ёстой, Европын орнууд Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрт хийсэн амлалтаа биелүүлэх ёстой гэжээ.

Тэр бас хэлэхдээ, Иран бүс нутгийн бодлого болон батлан хамгаалах асуудлаар бусад оронтой хэлэлцээ хийхгүй гэжээ.

2015 оны 7-р сард Иран улс Америк, Англи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг оронтой Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр тохиролцсон юм. Хэлэлцээрийн дагуу Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах амлалтаа хэрэгжүүлж, Олон улсын хамтын нийгэмлэг Иранд тавьсан хоригоо цуцлахаар тохиролцсон юм. 2018 оны 5-р сард Америкийн засгийн газар Ираны цөмийн хэлэлцээрээс дангаараа гарч, Иранд дахиж цуврал хориг тавьсан юм. 2019 оны 5-р сараас нааш Иран цөмийн хэлэлцээрийн зарим заалтыг хэрэгжүүлэхээ зогсоож, авсан арга хэмжээнээсээ буцаж болно гэж амлаж байсан юм.
Ираны цөмийн хэлэлцээрийн холбогдох талуудын хэлэлцээ 4-р сарын 6-аас Венад болж, Америк Иран хэлэлцээрээ сэргээн хэрэгжүүлэх талаар авч хэлэлцэж, өдгөө болтол 6 удаа хэлэлцээ хийж буй юм.

Exit mobile version