CRI Монгол радио
Путин Москвад болсон олон улсын аюулгүйн хуралд оролцов
Тухайн орон нутгийн цагаар 23-нд Оросын ерөнхийлөгч Путин видео хэлбэрээр Москвагийн олон улсын аюулгүй байдлын 9 дэх хуралд оролцлоо. Тэр НҮБ дэлхийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах талаар суурь болж байх ёстой гэж цохон тэмдэглэсэн бөгөөд НАТО оросын эргэн тойронд цэргийн хүчээ төвлөрүүлж буй сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ.
Оросын ерөнхийлөгч Путин Москвагийн олон улсын аюулгүй байдлын 9 дэх хуралд хэлэхдээ, бүс нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөн, үй олноор хөнөөх зэвсэг түгэн дэлгэрч байгаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисыг нууцаар хил давуулан наймаалах, кибер гэмт хэргийн асуудал, ялангуяа олон улсын терроризм нь дэлхийн олон орны ноцтой анхаарлыг татжээ. Эдгээр асуудлыг НҮБ-ын хүрээнд зохицуулах ёстой юм гэжээ.
Тэр бас хэлэхдээ, Оросын тал аюулгүйн салбарын санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр зохицуулахыг хүсэж байна. Гэвч НАТО бүтээлч үүрэг гүйцэтгээгүй, гэдрэгээ харин Оросын эргэн тойронд шинэ заналхийлэл зохиож байна гэжээ.