CRI Монгол радио

Америк, Иран олон асуудлаар ноцтой зөрчилтэй байгаа

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан 24-нд хэлэхдээ, зургаа удааны хэлэлцээр хийсэн боловч Америк, Иран хоёр тал маш олон асуудлаар ноцтой зөрчилтэй байгаа гэжээ.

Энэхүү өндөр албан тушаалтан хэлэхдээ, дараагийн шатны хэлэлцээрт Америкийн тал оролцох болно. Хоёр тал хэлэлцээг сэргээх асуудлаар нийтлэг ойлголтод хүрэх боломжтой бөгөөд Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Америкийн хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрэх гэсэн шийдвэр зоригийг нөлөөлөхгүй гэжээ.

Тээрээр, Ираны цөмийн хэлэлцээр эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй. Хэрэв талууд орчмын хугацаанд санал зөрөлдөөнөө арилгаж чадахгүй юм бол АНУ цаашид  төлөвлөгөөгөө өөрчлөх болно гэжээ.

Exit mobile version