CRI Монгол радио

Америк, Афганистаны төрийн тэргүүн нар уулзжээ

Нийтэлсэн

Зургадугаар сарын 25-нд, Америкийн ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден цагаан ордонд айлчлахаар хүрэлцэн очсон Афганистаны ерөнхийлөгч Мохаммад Ашраф Гани, Афганистаны Үндэстний эвлэрлийн дээд комиссын дарга Абдулла нартай уулзаж, хоёр талын харилцаа болон Афганистаны өнөөгийн нөхцөл байдлыг авч хэлэлцжээ.

Мөн өдрийн үдээс хойш, уулзалтын эхэнд Байден хэлэхдээ, цэргээ татсаны дараа Америк Афганистанд үзүүлэх улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын дэмжлэгээ зогсоохгүй. Афганистанчууд Афганистаны ирээдүйг тодорхойлох бөгөөд утга учиргүй хүчирхийллийг даруй зогсоох ёстой гэжээ.

Афганистан, Америкийн харилцаа шинэ шатанд гарч байна. Байдены цэргээ татах шийдвэрийг Афганистаны тал хүндэтгэж байна. Афганистаны засгийн газрын арми мөн өдөр Талибанд эзлэгдээд байсан зургаан бүсийг эргүүлэн авсан гэж Гани илэрхийлжээ.

Уулзалтын дараа цагаан ордон мэдэгдэл нийтэлж, Америк Афганистанд 3 сая тун вакциныг оролцуулсан эмчилгээ, хүмүүнлэг, хөгжил болон аюулгүйн тусламж үзүүлэхээр болсон бөгөөд 2022 оны санхүүгийн жилд Афганистаны аюулгүйн армид 3.3 тэрбум ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Байден нэгэнт Конгрессдоо шаардсан. Түүнчлэн Афганистаны холбогдох талууд эртхэн энхийн хэлэлцээнд оролцож, голч шударгаар өнө батын эвлэрэлд хүрэхийг Америк үргэлжлэн шаардах болно гэжээ.

Сүүлийн үе Афганистанд хүчирхийлэл, халдлага байн дахин болж, аюулгүйн нөхцөл байдал нь өдөр ирэх тусмаа дордсоор байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Афганистан дахь тусгай төлөөлөгч Дебора Лионс 22-ны өдөр хэлэхдээ, 5-р сар гарснаас нааш Талибанчууд Афганистан дахь 370 бүсийн 50 гаруйг эзэлсэн гэжээ.

Д.Хүчитбаатар

Exit mobile version