Дэлхий

Япон “Дельта” хувилбараас сэргийлж, ОНЦГОЙ БАЙДАЛ зарлалаа

Нийтэлсэн

пон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж, 2021 оны долоодугаар сарын 12-ноос буюу өчигдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн 4 дүгээр зэрэглэлд шилжиж, онцгой байдал зарлалаа.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

Exit mobile version