Нийгэм
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД: Энэ зураг дээрх шиг аялмааргүй байна
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминНаадмын дараа халдварын шинэ давалгаа үүсэхээс сэргийлж, хүн хоорондын зайгаа барьж, гараа угаан, амны хаалтаа зүүхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа.
Гэвч аялагч олон гэр бүлүүд уулзах, хүний бөөгнөрөл үүсгэх байдал амрагчдын дунд харагдаж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүнтэй холбоотойгоор “Эрүүл мэндийн салбарыхан маань цар тахлыг бууруулахаар, нэг ч гэсэн амь насыг энэ өвчнөөр алдахгүйн тулд цаг наргүй, амрах чөлөөгүй ажиллаж байна. Бид хөдөө гадаа гарч, дархлаагаа сэргээхийг ч дэмжиж байгаа. Гэвч энэ зураг дээрх шиг аялмааргүй байна. Хөдөө, орон нутгийн эмнэлгийн тусламж хязгаарлагдмал. Орон нутгийн эмнэлгүүдийнхээ байдлыг хүндрүүлэхгүйн тулд зөвхөн гэр бүлээрээ уул, усандаа амраад ирээрэй. Та бүхнээсээ хүсэж байна бас гуйж байна” хэмээн олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.