CRI Монгол радио

Дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг уриалав

Нийтэлсэн

Синьхуа Агентлагийн мэдээ, Их 20-ийн гадаад хэргийн сайд нар болон хөгжлийн сайд нар 29-ний өдөр Италийн өмнөд хэсэгт орших Матера хотод нэг өдрийн хурал хийж, олон улсын хамтын нийгэмлэг олон талт арга хэмжээ авч, дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг уриалав.

Хурлын дараа батлагдсан “Матерагийн тунхаг”-т тэмдэглэхдээ, хуралд оролцогчид тэгш бус байдлыг арилгах, залуучууд, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхийг дэмжих, Африк экологи, дижитал хэлбэрт шилжих үйл явцыг дэмжихээ амлав. Тахлын дараах эдийн засгийн сэргэлт, олон улсын худалдаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудад хариу арга хэмжээ авахдаа “үндсэрхэг үзлээс” зайлсхийхийн тулд үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй гэж сайд нар онцоллоо.

Хөгжиж буй орнуудтай хамтран хүртээмжтэй, тэсвэртэй хүнсний хангамжийн сүлжээг бий болгож, хүн бүрд хангалттай хоол тэжээлээр хангаж, 2030 он гэхэд өлсгөлөнг арилгах зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, тогтвортой хүнсний системд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хуралд оролцогчид амлажээ.

Exit mobile version