Дэлхий

Ши Жиньпин коронавирусийг эмчилж буй эмнэлгийн нөхцөл байдалтай танилцжээ

Нийтэлсэн

Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Бээжин хотын Дитан эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Ши Жиньпин эмнэлэгт айлчлах үеэрээ халдварт өвчний эсрэг илүү шийдвэртэй аргаар тэмцэхийг шаардсан байна.

Үхлийн аюулт халдвар гарснаас хойш Хятадын дарга Ши Жиньпин олон нийтийн өмнө ховорхон үзэгдсэн. Улмаар ард иргэд нь түүнийг нөхцөл байдалтай биечлэн танилцахыг шаардаж байв.

Ялангуяа, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч 34 настай Ли овогт коронавирусийн халдвараар өнгөрсөн долоо хоногт нас барснаар олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл нэмэгдсэн билээ.  Тиймээс Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянаар ахлуулсан ажлын бүлэг Ухань хотод очиж ажилласан талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: nytimes.com
Exit mobile version