Нийгэм
24 ЦАГТ: 1439 тохиолдол илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. /2021.07.15/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1439 тохиолдол улсын хэмжээнд нэмж бүртгэгджээ. Харин 3347 иргэн эдгэрсэн сайн мэдээ байна.
Тодруулбал, Улаанбаатарт 855, орон нутагт 584 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо 707 болж байна.