Бидэнтэй нэгд

Эдийн засаг

ХӨСҮТ, ХСҮТ гүйцэтгэлээрээ 1.4-4.3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилт авчээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтийн дагуу эмнэлгийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болсон. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай байгуулсан 66 эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлж байна.

Эмнэлгийн удирдлагуудтай гүйцэтгэлийн санхүүжилт, менежментийн өөрчлөлт, санхүүжилтийн арга хэлбэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахим хурал хийжээ.

Цахим хурлаар 66 эмнэлэг өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авчээ. Гүйцэтгэлээрээ санхүүжилтээ давуулан авсан хэд хэдэн эмнэлэг байна. Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг нь 1.4-4.3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг гүйцэтгэлээрээ авч чаджээ.

Харин төсвөөсөө дутуу санхүүжилт авсан эмнэлгийн хувьд менежментийн алдаанаас үүдэлтэй. Мөн нөгөө талдаа дунд шатны албан хаагчдын механик алдаатай холбоотойгоор мэдээлэл дутуу ирүүлсэн зэргээс үүдэж буйг холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.

Эмийн зөвлөлөөр ковид-19 өвчний эмчилгээнд ашиглаж буй вирусийн эсрэг 3 эмийг бүртгэн авсан. Мөн вирусийн эсрэг эм, тариаг хамгийн хямд үнээр Эрүүл мэндийн байгууллага худалдан авах менежментийн ажлыг Эрүүл мэндийн яам хийж, 140 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг байсан тариаг 50 мянган төгрөг болгон бууруулсан зэрэг яамнаас авч хэрэгжүүлсэн ажлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг танилцуулав.

Цаашид эрүүл мэндийн салбарт нэгдсэн худалдан авалтын системийг түлхүү нэвтрүүлж эмнэлэг бүр тус тусдаа харилцан адилгүй үнээр эм, тариа худалдан авдаг асуудлыг цэгцлэх замаар хямд бүтээгдэхүүн худалдан авах боломжийг нээхээр ажиллаж байна. Энэ ажлын эхлэл нь энэ долдугаар сард тавигдаж буйг хурлын үед холбогдох албан тушаалтангууд танилцууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

CGTN мэдээ8 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ