Дэлхий
Хятадын эдийн засаг оны хоёрдугаар улиралд 7.9 хувиар өсжээ
Хятадын ДНБ-ий хэмжээ 2021 оны хоёрдугаар улирал буюу дөрвөөс зургаадугаар сарын хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өсжээ.
Энэ нь оны эхний улиралд ажиглагдсан 18.3 хувийн өсөлтөөс харьцангуй бага боловч тус улсын эдийн засаг тогтмол өссөөр байгааг илтгэж байна.
Томоохон агентлагууд Хятадын эдийн засгийн хэмжээ 8-аас дээш хувиар өснө гэж таамаглаж байсан бөгөөд энэ таамагт хараахан хүрсэнгүй.
Хятад улс эдийн засгийн сорилтуудтай тулгарсаар байна. Тухайлбал түүхий эдийн ханш өссөний улмаас инфляцын хэмжээ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд эрчим хүчний хомстол, ачаа тээврийн хоцрогдол зэрэг нь үүнд нөлөөлж байна.
Хятад улс 2021 оны жилийн өсөлтөө 6 хувиас их байлгах зорилт тавьсан ба одоогоор зорилтоо давуулан биелүүлж байгаа юм.
Эх сурвалж: CNN