Энтертайнмент

“Lost and Love” киноны баатар хүүтэйгээ уулзсан түүх

Нийтэлсэн

Хятадын зүүн хэсэгт амьдардаг гэр бүл Гуо Шенжен хэмээх хүүгээ 1997 онд 2 настай байхад нь хулгайд алджээ. Эцэг эх нь хүүгээ 24 жилийн турш цуцалтгүй хайсаар байсан бөгөөд тэдний түүх кино болон алдаршсан юм.

Тэгвэл Ляочен хотын цагдаа нар энэ долоо хоногт Хенань мужид амьдардаг насанд хүрсэн Гуог олж эцэг эхтэй нь уулзуулсан байна.

Цагдаа нар Гуог хулгайлсан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд тэд хэргээ хүлээжээ.

Гуог гэрийнх нь ойролцоогоос үл таних эмэгтэй хулгайлсан бөгөөд тухайн үеийн технологи нь ДНХ шинжилж олоход бэрх байсан гэж цагдаа нар мэдээлжээ.

Гэхдээ уг хэргийг нэг ч удаа хаагаагүй бөгөөд 24 жилийн мөрдөн байцаалтын эцэст үр дүнгээ өгчээ.
Гуо Шенжений аав Гуо Гантан ч мөн адил бууж өгөөгүй ба хүүгээ алга болсны дараа мотоциклтой эрэлд гарч Хятадын 31 муж дамнан хайж 500 мянган км зам туулжээ.

Тэрээр бүхий л мөнгөө хүүгээ олоход зарцуулж 10 мотоцикл сольсон байна. Түүний энэ түүхээс сэдэвлэн 2015 онд алдарт жүжигчин Энди Лаугийн тоглосон “Lost and Love” киног бүтээж байжээ.

Гантан хүүгээ олж чадаагүй ч хулгайлагдсан бусад 100 гаруй хүүхдийг олж өгч тусалсан гэж Шинхуа агентлаг мэдээлж байсан юм.

Харин энэ долоо хоногт цагдаа нар нүүр таних технологи, ДНХ шинжилгээний ачаар хүүг нь мөн болохыг баталгаажуулсан байна.

Гуог хулгайлсан хосууд Хенань мужид зарсан гэдгээ ярьсан боловч хүүгийн хүмүүжлийн талаар цагдаа нар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: SCMP, CNN

Exit mobile version