CRI Монгол радио
Бүс нутгийн цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлтийн итгэлийг нэмэгдүүллээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-нд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус уулзалтад оролцохдоо Ази Номхон далайн бүс нутгийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааг ахиулж, эдийн засгийг сэргээх талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлснийг нь талууд идэвхтэй үнэлж, хүрээлэн дэмжиж байна. Ши Жиньпин даргын хэлсэн үг олон улсын хамтын нийгэмлэгийн цар тахлын эсрэг хамтын ажиллагаа, эдийн засгийн сэргэлтийг ахиулахад хэрэгжүүлж болохуйц төсөл болох юм, чухал ач холбогдолтой гэж Бразилын Хятад судлалын төвийн эрхлэгч, эдийн засагч Рони Линс үзсэн байна.
АПЕК-ын уулзалтын үеэр Ши Жиньпин дарга олон улсын хамтын нийгэмлэгийн цар тахлын эсрэг тэмцлийг дэмжих Хятадын талын байр суурь арга бодлогыг дахин онцоллоо. Үүнд ирэх гурван жилийн хугацаанд хөгжиж байгаа орнуудад 3 тэрбум ам долларын тусламж олгож, Коронавирусийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөхийг дэмжих зэрэг багтаж байна. Үүнээс гадна вакцины хангамжийн гинжин хэлхээний тогтвортой аюулгүй байдлыг баталгаажуулж, ложистикийн сүлжээ байгуулахыг дэмжиж, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад хөрөнгөөр тусалж, цар тахлыг даван гарах болон эдийн засгийн сэргэлтийн сан байгуулахад Хятадын тал бэлэн байна. Эдгээр арга хэмжээ нь Ази Номхон далайн бүс нутаг болон хөгжиж байгаа орнуудад хүртээмжтэй байх болно. Энэ нь Хятадын тал бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, хүчир бэрхшээлийг хамтаар даван гарах шийдвэр зоригтой байгааг харуулсан байна. Мөн дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд шинэ гарц хангав.
Ази Номхон далайн бүс нутаг эрт нэг өдөр цар тахлын нөлөөнөөс гарч, эдийн засгийн нэмэгдлийг зөв гулдралд буцан ирэхийг ахиулахын тулд Ши Жиньпин дарга “Бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг гүнзгийрүүлэх” , “Багтаамжтай, тогтвортой хөгжлийг баримтлах”, “Шинжлэх ухаанч инновацийн боломжийг ашиглах” зэрэг чухал чухал санаачилга дэвшүүлсэн байна. Энэ нь Хятадын улс бүс нутгийн эдийн засгийн интегралчлал болон эдийн засгийн даяаршлыг хэзээд дэмжиж ирснийг харуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг үзэл баримтлалаар сэлбэсэн байна.
Цар тахлыг эрт нэгэн өдөр даван гарч, эдийн засгийн нэмэгдлийг сэргээхэд талууд олон талт үзлийг баримтлан эв санаа нэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Энэ уулзалтаар удирдагчдын тунхаг нийтэлж, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын цогцын харалтыг дахин нотолж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Ази Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг харуулсан байна. БНХАУ нь Ази Номхон далайн бүс нутгийн цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн найдвартай, хамгийн итгэлтэй түнш, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийн, хамтаар хөгжих хамгийн найдвартай түнш гэдгийг практик бүрэн гэрчилсэн байна.