Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Мусульманчуудыг гадуурхахдаа донтсон нь…

Нийтэлсэн

Өөрийгөө “Эрх чөлөө, ардчиллын гэрэлт цамхаг”, “Олон улсын хүний эрхийг сахин хамгаалагч” хэмээн өргөмжилсөн Америкийн дотоодод мусульманчууд урт хугацааны турш шударга бус байдал, гадуурхалд өртсөөр ирсэн төдийгүй, 21-р зуун гарснаар “Исламофобия” гэдэг зүйл үе үе дурдагдах болсон юм. Тус орны Ардчилсан Нам болон Бүгд Найрамдах Нам бүр ч мусульманчуудыг улс төрийн сонгуулийн “золиос”, “багаж” болгон ашиглаж ирсэн нь худал биш. Америкийн мусульманчуудын төлөөлөл болсон боксын аварга Мухаммед Али өмнө нь “мөрөөдлөө биелүүлэх хамгийн сайн арга бол сэрэх явдал мөн” хэмээн ярьж байсан юм.

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, мусульманчууд нь хамгийн анх 14-р зууны эхээр умард Америкт хүрчээ. АНУ байгуулагдахаас өмнөх колоничлолын үед Африкаас умард Америкт худалдагдсан боолуудын 10-15% нь мусульманчууд байжээ. АНУ-г үндэслэгч нарын төлөвлөснөөр бол жирийн иргэд шашин шүтэх эрх чөлөөтэй, түүнчлэн “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг бичихэд оролцож болно. АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон хүртэл “Куран судар”-тай байж. Харин тэдгээр харын нутагт худалдагдаж ирсэн Африк гаралтай мусульманчуудад болохоор энэхүү хууль нь үйлчилдэггүй бөгөөд сүүлээр нь тэд, мөн тэдний үр хойч нь албаар Христосын шашин шүтэх болсон бөгөөд Мусульман шашнаа өвлөн үлдсэн цөөн хүмүүсийн хувьд шашин үйл ажиллагаа өрнүүлэх, уламжлалт хувцас заслаа өмсөх, дээдсийн нэрээрээ овоглох зэрэг нь “нууцаар явагдах” болсон байна. Ерөнхийдөө 20-р зуунаас өмнө Америкт хүрсэн мусульманчуудын олонх нь аргагүйн эрхэнд уугуул шашнаа орхисон бөгөөд нөхцөлөөр хамгийн тааруу орчинд бусдын хамгийн хийхгүй дургүй ажил төрлийг эрхэлж иржээ.

Тэгвэл 2001 оны 9-р сарын 11-ний хэрэг нь тус орны дотоодод мусульманы тухай томоохон мэтгэлцээн үүсгэсэн юм. Тухайлбал Америк иргэншилтэй мусульманчууд жирийн иргэний статустай байх эсэх болно. Хэдийгээр Америкийн мусульманчуудын удирдагч олон удаа нааштай тохио өгч, терроризмыг зэмлэн буруушааж, Исламын шашны үйл ажиллагааны газруудад Америкийн төрийн далбааг мандуулж, нийгэм нийтэд Мусульман шашны сүм хийдийг нээлттэй болгосон хэдий ч олонх америкчууд мусульманчуудаас зайгаа барьж, бүр зарим нь үзэн ядах болсон. Америкийн Холбооны Мөрдөн Байцаах Газрын тайлангийн дагуу, 2001 онд Америкийн дотоодод мусульманчуудад чиглэсэн үзэн ядалт, өшөө хорслын чанартай гэмт хэргийн тоо 1600%-иар нэмэгджээ.

Сонирхолтой нь Peв төвийн сүүлийн арваад жилийн туршид хийсэн судалгаагаар, 2007 онд Америкт 2.35 сая мусульманчуудтай байсан бол түүнээс хойших арван жилд энэхүү тоо жил тутамд дунджаар 100 мянгаар нэмэгдэж, 2017 он гэхэд 3.45 сая болов. Түүнчлэн 2040 он гэхэд мусульманчууд нь Еврей шашинтнуудыг орлож, Америкийн хоёр дахь том шашин шүтэгчид болж, 2050 он гэхэд Америк дахь мусульманчуудын тоо 8.1 саяд хүрэх төлөвтэй байна.

Яг ийм өөрчлөлт хувиралтыг харсан Америкийн Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам мусульманчуудыг улс төрийнхөө “багаж” болгож ашиглаж эхэлсэн. Жишээ нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп “Мусульманы асуудал”, “Исламофобия” гэгчийг маш идэвхтэй хөөрөгдөж, бүр ч их өгөгдлийн сан болон нэрсийн жагсаалт гарган, Америк иргэншилтэй мусульманчуудыг мөрдөж, холбогдох мэтгэлцээн хийнэ ч гэх шиг болсон юм. Тэрээр ерөнхийлөгч болсны дараа 2017 оны 1-р сарын 27-нд “Мусульманд тавих хориг” гэгчийг баталж, олны эсэргүүцэлд өртөж байсан юм.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ