CRI Монгол радио
Дэлхийн нийтэд үнэн мөнийг нь ойлгуулах ёстой
Сүүлийн үед олон улсын хэвлэл болон мэргэжилтнүүд Америкийг вирусийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлж байна хэмээн шүүмжилж, Америк, Форт Детрик биологийн лабораторид шалгалт хийх ёстой гэжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 26-ны өдөр энэ асуудлаар ярихдаа: Америкийн тал вирусийн эх үүсвэрийн асуудлыг зорилготойгоор улс төржүүлж буй нь дэлхий нийтэд аль хэдийн ил болсон. Америкийн тал нэн даруй ил тод, хариуцлагатай овроор ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг Америкт урьж Форт Детрик биологийн лабораторийг шалгуулж, дэлхийн нийтэд үнэн мөнийг нь ойлгуулах ёстой юм гэжээ.