CRI Монгол радио
Вирусийн үүсэл гарлыг тогтоох асуудлыг улс төржүүлсэн хэмээн 80 хувийн сүлжээ ашиглагчид үзжээ
Бээжингийн цагаар 7-р сарын 26-ны орой CGTN судалгааны төв “Вирусын үүсэл гарлыг тогтоох асуудлыг улс төржүүлсэн үү?” гэсэн асуулт бүхий онлайн санал асуулгын тайланг нийтэлсэн бол дэлхийн хэмжээнд санал асуулганд оролцсон сүлжээ ашиглагчдын 80% нь КОВИД-19-ийн үүсэл гарлыг тогтоох асуудлыг улс төржүүлсэн хэмээн үзжээ.
Санал асуулга нь Бээжингийн цагаар 7-р сарын 24-ний өглөөгөөс НҮБ-ын албан ёсны хэлүүд болох Хятад, Англи, Орос, Франц, Испани, Араб хэлээр явгадсан юм. 25-ны 22 цагийн байдлаар твиттер дээр испани хэлээр ярьдаг сүлжээ ашиглагчид “КОВИД-19 вирусын үүсэл гарлыг тогтоох асуудлыг улс төржүүлсэн” гэсэн санал өгсөн хүний тоо 90% -д хүрсэн байна. Франц, Орос, Англи, Араб хэлтэй сүлжээ ашиглагчдын тус тус 88%, 83%, 70%, 68% нь ” асуудлыг улс төржүүлэв” гэж үзжээ. Харин Нүүр ном дээр Англи, Испани, Франц, Араб, Орос хэлтэй сүлжээ ашиглагчдын 83% нь вирусийн үүсэл гарлыг тогтоох асуудлыг нэгэнт улс төржүүлсэн гэсэн бол Хятад хэлтэй сүлжээ ашиглагчдын 95% нь “асуудлыг улс төржүүлсэн” гэсэн санал өгчээ.