Энтертайнмент
Б.Энххүслэн 27.29 секундэд барианд орж тэмцээнээ дуусгалаа
Усан спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд Б.Энххүслэн өрсөлдлөө.
Тэрээр тавдугаар гараанд Гана, Антигуа ба Барбуда, Камерун, Сент Льюс, Замби, Фижи, Пакистан улсын тамирчидтай уралдан 27.29 секундэд барианд орж улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ.
Тус гараанд Камерун, Сент Льюс, Фижигийн тамирчид тэргүүлсэн бол манай тамирчин тэдний араас дөрөвдүгээрт орж тэмцээнээ дуусгалаа.
Тус төрөлд нийт 83 тамирчин 11 гараанаас сэлсэн бөгөөд шилдэг 16 нь хагас шигшээд шалгарах учиртай. Манай тамирчин нэгдсэн дүнгээр 51-р байранд оржээ.