Энтертайнмент

Тедди Ринер дөрөв дэх олимпдоо орж хошой алт, хошой хүрэл медальтай боллоо

Нийтэлсэн

Дөрөв дэх олимпдоо оролцсон “Хаан” Тедди Ринер жүдо бөхийн +100 кг жинд хүрэл медаль хүртсэнээр олимпын хошой алт, хошой хүрэл медальтай боллоо.

Шөвгийн наймд ОХУ-ын Тамерлан Башаевт вазари үнэлгээгээр ялагдсан тэрээр дагах барилдаанд Бразилын Рафаэл Силва, хүрлийн төлөө Японы Хисаёоши Харасаваг ялсан.

Тедди Ринер нь 2008 оны Бээжин, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпын алтан медальтай бөгөөд 2007, 2009, 2010, 2011, 2013, 2014, 2015, 2017 оны дэлхийн аварга юм.

Exit mobile version