CRI Монгол радио
Халдварын эх үүсвэрийг хайхын зэрэгцээ “улс төрийн вирус”-ийг ч устгах хэрэгтэй
Ойрын өдрүүдэд Америкийн зарим улс төрчид Ковид-19 халдварын эх үүсвэрийн асуудлаар улс төрийн оролдлого хийж, ДЭМБ-ыг дарамтлан, Хятад улсад чиглэсэн эх үүсвэрийг шалгах 2 дахь шатны хөтөлбөр хэрэгжүүлэхийг оролдож байна. Америкийн талын улс төрийн тоглоом нь Ковид-19 халдварын судалгааг шинжлэх ухаанчаар үргэлжлүүлэхийг хохироож, халдварын эсрэг олон улс хамтран ажиллах уур амьсгалыг бохирдуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран Америкийн тарааж буй “улс төрийн вирус”-ийг цаг тухайд нь устгаж, цар тахлын эх үүсвэрийг судлахад эрүүл улс төрийн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой юм.
Цар тахлын эх үүсвэрийг судлахад шинжлэх ухаанч, үнэнийг баримтлах овроор хандах хэрэгтэй. Ноднин жилээс хойш Америк улс удаа дараа үнэнийг тонгоруулан, хэлсэн үгэндээ суухгүй, “Үхань хотын лабораториос вирус алдагдсан”, Хятадын тал “тоо баримтаа нууцалсан” хэмээх цуу яриа тарааж, цар тахлын эх үүсвэрийг судлалыг ажилд саад учруулсанд улс орон, бүс нутгийн шинжлэх ухаантан, улс төрчид болон сэтгүүлчдийн дургүйцлийг хүргэж, тэдний шүүмжлэлд өртөж байна. Америкийн талын худал үнэнийг хутгалдуулах жүжиг нь удаан үргэлжлэхгүй нь мэдээж. Цаашдын халдварын эх үүсвэрийг судлах ажил нь бодит баримтад суурилсан, мэргэжлийн хүмүүс ахалсан, бусдын оролцоогүй байж, 3-р сарын эцэст Хятад-ДЭБМ-ын халдварын эх үүсвэрийг судлах хамтарсан судалгааны тайлан үндэслэж, дэлхийн олон орон, олон бүсэд халдварын эх үүсвэрийг судалгаа өрнүүлэх ёстой, харин Америкчуудын гүтгэлэг нь дэлхийн халдварын эх үүсвэрийн судалгааг хашиж зогсоохоос зайлсхийх хэрэгтэй.
Америкийн тал арга бүхнийг сүвэгчлэн ДЭМБ-ыг барьцаалж, Хятад улсад чиглэсэн “ял хүлээлгэх” гэсэн арга баширт хууртаж болохгүй. Халдвар гарснаас хойш АНУ олны нүдэн дээр “Халдварын эсрэг тэмцэл ялагдсан улс”, “Дэлхий нийтэд халдвар тараагч орон” болж байна. Энэ онд Америк ДЭМБ-д буцан нэгдсэний дараа халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд хүчин зүтгэхийг бүү хэл энэхүү индрийг ашиглан “улс төрийн вирус” тарааж, ДЭМБ-ыг хариуцлагаас зугтах, Хятад улсад дарамт үзүүлэх улс төрийн тоглоом болгож байна. Америкийн талын дарамт шахалт дор ДЭМБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас гишүүн орнуудад өгсөн халдварын эх үүсвэрийн 2 дахь судалгаа хийх тухай хэлэлцүүлгийн хөтөлбөр нь шинжлэх ухаан, хамтран ажиллах зориг санааг илт зөрчиж, улс төржүүлж буй нь тодорхой харагдаж байна, үүнд олон орон эсэргүүцэл, санаа зовж буйгаа илэрхийлээд байна.
Хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө цар тахалтай цаг тутамд тэмцэхийн хажуугаар цаана нь нуугдаж буй “улс төрийн вирус”-ийг нь цаг тухайд нь устгах хэрэгтэй. Халдварын эх үүсвэрийн судалгаа нь шинжлэх ухааны асуудал, зөв оновчтой судалгаа нь хүн төрөлхтөн цаашид ноцтой халдварын эрсдэлээс сэргийлэх баталгаа болно. Халдварын эх үүсвэрийн судалгааг улс төржүүлэхийг эсэргүүцэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Америкийн тал халдварын эх үүсвэрийг судлах асуудлаар улс төрийн оролдлого хийх нь олны дургүйцлийг хүргэх нь дамжиггүй, Америкийн талын Хятад улсад дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого нь салхин хийсэх хамхуул шиг хийсэн нь одох нь тодорхой юм.