CRI Монгол радио
Америкт вирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой
“ДЭМБ АНУ-д вирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой гэж бодож байна уу?” гэсэн санал асуулгад 83.1 хувийн интернет ашиглагч хятад, англи, испани, франц, орос хэлээр: “Тийм ээ, Америкт вирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой” хэмээн хариулжээ.
CGTN-гийн судалгааны төв 7-р сарын 30-нд НҮБ-ын албан ёсны зургаар хэлээр Youtu, Twitter, Facebook, Contact, Weibo, WeChat зэрэг индрийг ашиглан олон нийтийн санал асуулга явуулжээ. 2019 оны 7-р сараас эхлэн Америкийн Виржиниа мужид амьсгалын замын үл мэдэгдэх өвчин гарсан, Висконсин мужид “электрон тамхины уушгины хатгаа” гарсан, мөн оны 7-р сард Детрик биологийн лабораторийг АНУ хаасан, 2019 оны 12-р сараас 2020 оны 1-р сард хүртэлх хугацаанд Америкийн 9 муж улсын иргэдийн цусны дээжид хийсэн шинжилгээгээр 106 хүнээс Ковид-19 халдварын эерэг хариу гарсан зэрэг мэдээллийг олон орны интернет ашиглагчид уншсанаа дурдаж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 83.1 хувь нь АНУ-д вирусийн эх үүсвэрийн судалгаа хийх шаардлагатай гэж үзжээ.