CRI Монгол радио

Цар тахлын нөхцөл байдалд ч Токиогийн олимп гайхалтай болж чадлаа

Нийтэлсэн

Зуны 32 дахь удаагийн олимпын ариун гал 8-ны орой Японы Токиод бөхлөө. Цар тахлын онцгой нөхцөл байдал дор зохиогдсон энэ олимпд Азийн гол гол мэдээллийн хэрэгслүүд өндөр үнэлгээ өгч, тамирчид бүх сэтгэл хүч гарган оролцсон, дэлхий дахины спорт сонирхогчид “цахимаар хөгжөөн дэмжих” зэрэг хэлбэрээр өргөн хүрээтэй оролцсон нь энэ удаагийн наадам тэмцээнийг эрч хүчтэй мөртөө халуун бүлээн уур амьсгалтай болголоо гэж үзжээ.

Японы “Никкан спорт” мэдээлснээр: Цар тахлын халдвар газар авахыг хязгаарлахын тулд Токиогийн олимпын тэмцээний талбай заалд үзэгч орохыг хориглосон бөгөөд өмнө нь зарим хүмүүс энэ олимпыг “сүг сүнсгүй олимп” болох юм хэмээн тааварлаж байсан, гэтэл ОУОХ-ны дарга Томас Бахын хэлсэнчлэн, тамирчдын хичээл зүтгэл “Токио 2020” олимпд сүг сүнс олгож, нэгэн удаагийн үнэнхүү том цуглаан наадам болгож чадлаа хэмээн тэмдэглэжээ.

Японы “Спорт хочи”: Зохион байгуулагч орны хувьд, Япон улс олимпд оролцсон түүхнээ хамгийн олон буюу 58 медаль хүртсэнээс 27 нь алтан медаль байж, алтан медалийн тоогоор АНУ, БНХАУ-ын дараа гуравт орсон юм. Олимп эхэлснээс дуустал Японы баг тамирчид өдөр болгон медаль хүртсэн юм. Японы багийн ерөнхий дасгалжуулагч Огата Мицуги хэлэхдээ, Японы баг тамирчид цаашид ч хичээн чармайж амжилтаа 2024 оны Парисын, 2028 оны Лос Анжелесын олимп хүртэл хадгалах хэрэгтэй гэж хэлсэн хэмээн мэдээлжээ.

Индонезийн Антара мэдээллийн агентлаг тоймчийн өгүүлэлдээ: Цар тахлаас шалтгаалан Токиогийн олимп ахуй талбайн үзэгчдийн хөгжөөн дэмжлэгээр дутуудсан, энэ нь томоохон наадам тэмцээнд үзэгч олны хөгжөөн дэмжлэгээс эрч хүч авч сурсан тамирчдын хувьд шинэ мэдрэмж юм. Хэдийгээр талбайн үзэгчгүйгээр зохиогдсон боловч спорт сонирхогчид цахим ертөнцөд хуран цуглаж, цахим хэлбэрээр хөгжөөн дэмжсэн нь ахуй талбайнхаас дутахааргүй жавхаатай байсан гэж мэдээлжээ.

Тайландын мэдээллийн агентлаг “Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Токиогийн олимп зохиогдсон нь цар тахлын халдварыг хориглож болно гэдгийг гэрчиллээ” гарчигтай нийтлэлдээ, наадам тэмцээнийг урагштай зохион байгуулсан нь цар тахлын халдварлалтыг тогтоон барьж болно гэдгийг гэрчиллээ, Токиогийн олимпын жишээ нь дэлхийн улс орнуудад чухал лавлагаа боллоо гэсэн байна.

Монгол улсын “Өнөөдөр сонин”-ны веб сайт нийгмийн булангийн ярилцлагадаа: Коронавирусийн халдвараас улбаалж олимпын наадам жилээр хойшилсон хэдий ч Япончууд олимпын наадмаа амжилттай зохион байгуулсан нь маш том ололт. Япончууд цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, зохион байгуулалтын өндөр түвшинд олимпын наадмыг хийсэн юм. Даруухан, өгүүлэмжтэй, утга учиртай нээлт болсон. Япончууд үндэснийхээ онцлогийг багахан харуулаад гол утга санаа нь дэлхий дээрх хүн төрөлхтөн бид нэгэн цул, нэг л дэлхийтэй, нэгэн цул гэдэг утга санааг гайхалтай харуулсан гэж тэмдэглэжээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээллийн агентлаг мэдээлэлдээ: 8-нд өндөрлөсөн Токиогийн олимпд зүйл бүрийн хүндрэл бэрхшээлийг туулсан боловч Ираны тамирчид авьяас чадвараа дахинтаа харуулж, улс орныхоо яруу алдрыг хамгаалав гэжээ. Мэдээлэлд, цар тахлын халдвар одоог болтол даамжирсаар байгаа, спортын ордон заалыг хаасан, тэмцээн хойшлогдсон зэрэг нөхцөл байдал тамирчдын бэлтгэл дасгалд сорилт болсон юм. Түүнчлэн урьд өмнө байгаагүй хоригийн дарамт, нийгэм, эдийн засгийн нөлөө ч олимпд оролцох бэлтгэлийг даамжруулсан. Хэдийгээр ийм боловч Иран улс Токиод амжилт гаргаж, 65 тамирчдаар бүрдсэн Ираны спортын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй төлөөлөгчдийн баг нийт 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Иран улсын олимпд оролцсон түүхэнд хоёрт бичигдэх сайн амжилтыг үзүүллээ гэжээ.

Exit mobile version