CRI Монгол радио
Вакцинг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгоно
2021 онд шинэ коронавирусийн уушгины халдвар бүх дэлхийд дэлгэрч, хүн төрөлхтөний эрүүл мэндэд үргэлжлэн заналхийлсээр байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “хүн төрөлхтөний эрүүл хамгаалалын хамтын цогцын ойлголт”-ыг баримталж, Хятад улс амлалтаа идэвхтэй хэрэгжүүлж, вакцинг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгохыг ахиулах болно. Одоогийн байдлаар, Хятад улс гадаадад нийтдээ 750 сая гаруй тун вакцин хангаж, бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхэд хувь нэмрээ оруулсан байна.
“‘санаа зориг нэг бол, уул усаар алслагдсан ч алзахгүй.’ Өргөн уудам Номхон далай ч гэсэн Хятад Колумби хоёр орны ард түмний гүн зузаан нөхөрлөлийг халхалж чадахгүй юм.”
Энэ оны 3-р сард Хятад улсаас Колумбид хангасан шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакцинг Богота хотод хүргэв. Ерөнхийлөгч Дюкийн урилгаар Ши Жиньпин Колумбийн иргэдэд хандан видеогоор үг хэлж, алс далайн цаана байгаа хүмүүст Хятадын мэндчилгээ болон дэмжлэгийг хүргэсэн байна.
шинэ коронавирусийн уушгины халдвар гараад удаагүй байсан үе буюу ноднингийн 5-р сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн бага хурал дээр Ши Жиньпин амлахдаа: Хятад улс шинэ коронавирусийн эсрэг вакцинг судлан бүтээгээд хэрэглэсний дараа, түүнийг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцин хангахад хувь нэмэр оруулах болно гэжээ. Жил гаруйн турш Хятадын судлан бүтээсэн олон төрлийн вакцинг зах зээлд нийлүүлж, зуугаад орон авч хэрэглэх талаар үргэлжлэн батлан зөвшөөрөв, онцгойлон хөгжиж буй орнууд хамгийн түрүүнд Хятадын вакцинг олж авснаар, “оройтоогүй бороон” хэмээн дүрслэн хэлэх болсон юм.
Зимбабве улсын Ерөнхийлөгч Мнангагва хэлэхдээ: Зимбабве улс халдвартай тэмцэхэд Хятадын вакцин гэрэл гэгээ авчрав гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хүндэд хайрт хятад найзууд аа, яг одоо Зимбабве улсын ард түмэн хатуу бэрхээр халдвартай тэмцэж байна, та нарын хандивласан энэ бүлэг вакцин манай ард түмэнд хүсэл эрмэлзэл авчирч, бид нүхэн замын цаанах гэрэл гэгээг олж харав. Амь насыг аварч байгаа энэхүү буянтай ажиллагаанд бид маш их талархаж байна” гэжээ.
5-р сарын эхээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярих үе Ши Жиньпин онцлохдоо: өнөө шинэ коронавирусийн уушгины халдвартай тэмцэх явдал олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн чухал үүрэг хэвээр байгаа. Бүх дэлхийгээрээ хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс төрийн хуйвалдаан хийхгүй байх хэрэгтэй. Том гүрнүүд үлгэр жишээ болж, олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр хангах ёстой гэжээ. 5-р сарын 21-нд Бүх дэлхийн эрүүл хамгаалалын дээд хурал дээр Ши Жиньпин мэдэгдэхдээ: бүх дэлхийгээрээ эв нэгтэйгээр халдвартай тэмцэх шинэ үзэл ойлголтуудыг Хятад улс үргэлжлэн дэмжинэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “ирэх 3 жилийн дотор Хятад улс дахин 3 тэрбум ам долларын олон улсын тусламж хангаж, хөгжиж буй орнууд халдвартай тэмцэх болон эдийн засаг нийгмийн хөгжлөө сэргээхийг дэмжихэд ашиглах болно. Хятадын вакцины аж ахуйн нэгж хөгжиж буй орнуудад технологио шилжүүлж, хамтын үйлдвэрлэл хийхийг Хятад улс дэмжинэ. Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөхийг дэмжиж, ДХБ зэрэг олон улсын байгууллага энэ талаар эртхэн шийдвэр гаргахыг дэмжихээ Хятад улс мэдэгдсэн юм” гэжээ.
Вакцинжуулалт тэнцвэргүй байгаа асуудал 2021 онд нэн товойм болж байна. Ши Жиньпин тэмдэглэхдээ: “вакцины үндэстний үзэл”-ийг орхиж, вакцины үйлдвэрлэлийн чадавх болон хуваарлалтын асуудлыг сайтар зохицуулж, вакцин судлан бүтээж, үйлдвэрлэж байгаа том гүрнүүд хариуцлагаа үүрэглэж, вакцин тулгам шаардагдаж байгаа хөгжиж буй орнуудад илүүлэн хангах хэрэгтэй гэжээ. Вакцины хамтын ажиллагааны олон улсын форум байгуулж, вакцины үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн улс орнууд, компаниуд болон оролцогч талууд дэлхийн вакцины шударга, зохистой хуваарлалтыг хэрхэн дэмжих талаар судлан ярилцахыг тэрээр санаачилсан байна.
Ши Жиньпиний дээрх санаачилга олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татав. Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн олон улсын холбооны ерөнхийлөгч, Италийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Франциско Рока, Ши Жиньпин даргын үзэлтийг маш их сайшааж байлаа.
Тэрээр хэлэхдээ: “сүүлийн жилүүдэд олон талт үзэл дайралтад учирч, амь хувиа сахисан үндэстний үзэл соёолж, улс хоорондын болон олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг харшилсаар байна, харин энэхүү нөлөөг амсаж байгаа нь хамгийн эмзэг ядуу тэдгээр хүмүүс болно. Даяарчилсан дэлхий ертөнцөд зөвхөн олон талт үзэл л сая дээрх эмзэг бүлгийн асуудлыг зохицуулж чадах юм” гэжээ.
7-р сарын 12-нд Вакцин ба дархлаажуулалтын дэлхийн холбоо мэдэгдэхдээ: Хятадын үндэсний эм бэлдмэлийн групп болон Кэшин компанитай урьдчилан худалдан авах гэрээнд гарын үсэг зурав гэжээ. Уг гэрээний дагуу 10-р сарын сүүлчээс өмнө Хятадын дээрх хоёр компаниас “Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакцинг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд 110 сая тун вакцин хангаж, ирэх жилийн эхний хагас хүртэл 500 сая гаруй тун хятад вакцинг “Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакцинг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу дунд дор орлоготой орнуудад хүртээх юм байна.
Чадахын хэрээр вакцин хангахын зэрэгцээ вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс хөгжиж буй орнуудад технологио шилжүүлэхийг Хятадын засгийн газар ихээр дэмжсэн байна. Одоо Хятадын вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нэгэнт АНЭУ, Индонез, Египет, Бразил, Пакистан зэрэг оронд хамтран үйлдвэрлэх ажиллагаагаа эхлүүлж, вакцин үйлдвэрлэлийн чадавх 200 сая гаруй тунгаас давсан байна.
Пакистаны Гадаад хэргийн сайд Куреши хэлэхдээ: Пакистан Хятад хоёр орны халдвартай тэмцэх хамтын ажиллагаа үнэхээр бүх дэлхийн үлгэр жишээ болж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “хоёр орны засгийн газрын вакцины талаарх хамтын ажиллагаа үнэхээр үлгэр жишээ болж, Хятадаас бидэнд 3 сая 500 мянга гаруй тун вакцин хандивлаж, бид ч хятад вакцинг худалдан авсан байна. Хятадын дэмжлэг дор, Пакистаны үндэсний эрүүл мэндийн хүрээлэн нэгэнт орон нутагтаа шинэ коронавирусийн эсрэг вакцинг үйлдвэрлэх болсон байна. Халдвартай тэмцэх талаарх Хятад улсын харамгүй тусламж болон дэмжлэгт бид талархаж байна” гэжээ.
Түүхэнд байгаагүй халдвартай тэмцэх энэ удаагийн үйл явцад, Хятад улс маш олон орны дэмжлэг туслалцааг олсон юм. Үйлдвэрлэлийн чадавх хязгаартай, өөрийн хэрэгцээ шаардлага маш их зэрэг нөхцөлд, Хятад улс дэлхий дахинд их цар хүрээтэй хүмүүнлэгийн ажиллагаа өрнүүлсэн юм. Вакцинг жинхэнээсээ олон орны ард түмэн бүгд хэрэглэж чадах олон нийтийн бүтээгдэхүүн болгох ёстой, энэ нь бас ч амлалтаа биелүүлж байгаа том гүрний үүрэг хариуцлага юм. Ши Жиньпин дарга хэлэхдээ: “ихээр дэлгэрсээр байгаа шинэ коронавирусийн уушгины халдварыг даван туулахын тулд, бид шинжлэх ухаанч бодлого баримталж, эв нэгтэй хамтран ажиллахыг санаачилж, ‘дархлааны ялгаа цоорхой’-г арилгаж, халдварыг улстөржүүлэн вирусийг шошгожуулахыг эсэргүүцэж, хүн төрөлхтөний эрүүл хамгаалалын хамтын цогц байгуулахыг хамтдаа ахиулна” гэжээ.