CRI Монгол радио

Хойд нутгийг чиглэн нүүсэн зааны сүрэг 1300 гаруй км аялав

Нийтэлсэн

Энэ оны 4-р сараас Юнь Наньд умар зүг нүүсэн Азийн зааны сүрэг уугуул нутгаасаа салж, замын турш идээшлэн нүүсээр Күн Мин хүрсний дараа дахин өмнөш буцаж, 8-р сарын 8-ны орой хамгийн том саад Юань Жян мөрний хуурай сав газрыг туулав, ингээд нийтдээ хэдий холыг туулсан бол ? Юнь Нань мужийн Ой бэлчээрийн товчооны дарга Ван Юн хэлэхдээ: умар зүг нүүсэн Азийн зааны сүрэг 110 гаруй хоног буюу нийтдээ 1300 гаруй км аялсан байна. Хүн ба зааны аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө, замын туршид давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдийг тараан шилжүүлсэн байна гэжээ.

9-ний орой болсон хэвлэлийн бага хурал дээр, Юнь Нань дахь умар зүг нүүж буй Азийн зааны сүргийн аюулгүй байдлыг хамгаалах ажил хариуцсан мужийн зэрэглэлийн командлагч, Юнь Нань мужийн ой бэлчээрийн товчооны дарга Ван Юн танилцуулахдаа: 2020 оны 3-р сард умар зүг нүүсэн Азийн зааны сүрэг уугуул нутаг болох Юнь Наний Ши Шуан Бань На дахь Үндэсний зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсээс салж, 2020 оны 7-р сард Пү Эр хот хүрч, энэ оны 4-р сарын 16-нд Пү Эр хотын Мө Жян сууринаар дамжин Юй Ши хотын Юань Жян суурин хүрснээр, уугуул нутгаасаа салж гарсан байна гэжээ.

4-р сарын 16-наас хойш, умар зүг нүүсэн Азийн зааны сүрэг нийтдээ 110 гаруй хоног буюу 1300 гаруй км нүүж, зам зуураа Юй Ши, Хун Хэ, Күн Мингийн 3 хот, 8 сууринаар дамжин өнгөрсөн байна. 8-р сарын 8-ны 20 цаг 8 минутад умар зүг нүүсэн Азийн 14 толгой заан Юань Жян мөрний хуурай сав газраар аюулгүй өнгөрч, үргэлжлэн өмнөш буцсан байна. 7-р сарын 7-нд нас гүйцсэн нэг эр зааныг Ши Шуан Бань На дахь үндэсний зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсэд буцаан хүргэснээр, умар зүг нүүсэн Азийн 15 толгой заан бүгд аюулгүйгээр өмнөш буцсан байна.

Ван Юн хэлэхдээ: “зааны сүргийн ерөнхий байдал тэнцвэртэй тогтвортой байж, замын туршид хүн ба заан эндэж шархдаагүй болохоор, Юнь Нань дахь умар зүг нүүсэн Азийн зааны сүргийн аюулгүй байдлыг хамгаалах болон яаралтай зохицуулах ажил шийдвэртэй дэвшилд хүрсэн байна” гэжээ. Азийн зааны сүргийн энэ удаагийн нүүдэл нь нэгэн удаагийн шинжлэх ухаанч аялал, хайн сүвэгчлэлийн аялал, хамгаалалтын аялал болж, дотоод гадаадынхан болон нийгмийн олон салбарын өргөн анхаарлыг татсан байна.

Зэрлэг зааны сүрэг умар зүг нүүсэн явдлыг зохицуулахын тулд, Юнь Нань муж “зааныг хараа хяналтдаа байлгах, хүмүүсээ удирдах, нүүдэлд туслах, төлж барагдуулах” гэсэн чиглэл баримталж, хүн ба зааны аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалсан байна. 8-р сарын 8-ны байдлаар, бүх мужийн хэмжээнд давхардсан тоогоор нийтдээ 25 мянга гаруй цагдаа, ажилтнуудыг оролцуулж, дрон 973 удаа нисэн зураглаж, онцгой байдлын 15,000 гаруй автомашин байрлуулж, давхардсан тоогоор бараг 150 мянга гаруй иргэдийг тараан шилжүүлж, зааны сүрэгт зориулан 180 тонн орчим идэш хаяж өгсөн байна.

Ван Юн хэлэхдээ: одоогоор зааны сүрэг Юань Жян мөрнийг аюулгүй гэтэлсэн боловч аюулгүйн хамгаалалт болон яаралтай зохицуулалтын холбогдох ажил цаашид үргэлжилсээр байна, зааны сүрэг Пү Эр хотын Мө Жян суурин хүрч, тухайн нутагтаа тав тухтай сууришны дараа, Пү Эр хот, Ши Шуан Бань На жөүгээс хэвийн хамааралт хэрэгжүүлэх болно гэжээ.

Exit mobile version