CRI Монгол радио

Хятад улсын хөдөө тосгоны 98 сая 990 мянган хүн бүгд ядуурлаас ангижирав

Нийтэлсэн

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 12-нд “Дунд чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах: Хятадын хүний эрхийн үйл хэргийг хөгжил” цагаан ном нийтэлсэн байна.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэгбүрийн жил тутмын амьдралын төвшин 2300 юаниас доогуур байх ядууралтай баримжаагаар авч үзвэл, 2020 оны жилийн эцэс гэхэд Хятад улсад уг баримжаанаас доогуур амьдралтай байсан хөдөө тосгоны 98 сая 990 мянган хүн бүгд ядуурлаас ангижирч, 832 ядуу тосгон ядуурлаас гарч, 128 мянган ядуу тосгон бүгд ядуурлаас гарсан байна гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс нааш, одоогийн хэрэгжүүлж байгаа ядуурлын баримжаагаар авч үзвэл, Хятад улсад хөдөө тосгоны ядуу амьдралтай 770 сая хүн ядуурлаас ангижирч, Дэлхийн Банкны баримжаагаар бол Хятадын улсын ядуурлаас ангижирсан хүн дэлхийн ядуурлаас ангижирсан хүний 70 хувь гаруйг эзэлжээ. Хятад улс “НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т тогтоосон ядуу хүн амыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө урьдчилан биелүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлийн хөгжил, хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Exit mobile version