CRI Монгол радио

Ядуурлыг бууруулах жишиг бүс – Миньнин суурин

Нийтэлсэн

2021 оны эхээр, Хятадын “Уул тэнгисийн барилдлага” олон ангит кино дэлгэцээр гарч, үзэгч олныг байлдан дагуулжээ. Энэ кинонд өнгөрсөн зууны 90-ээд онд, ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь муж баруун хойд нутгийн Ниншяд туслан, маш ядуу байсан нутгийн иргэдийг чинээлэг амьдрал руу хөтлөн оруулсан үйл явдлуудыг харуулсан билээ.

Хятадын баруун бүсийн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Ши Хай Гү нь маш ядуу нутаг, өнгөрсөн зууны далаад онд НҮБ-аас энэ нутгийг хүн төрөлтний оршин амьдрахад тохиромгүй нутаг хэмээн зарласан байдаг. Төр засгийн ядуурлыг бууруулах бодлогын дэмжлэгтэйгээр нутгийн иргэдийг Ши Хай Гүүгээс нүүлгэн шилжүүлж, Мин Нин суурингийн бүтээн байгуулалт ийнхүү албан ёсоор эхэлсэн юм.

1997 оноос Хятадын Фүжянь муж Ниншягийн хотон үндэстний өөртөө засах оронд чиглэн ядуурлыг бууруулах бодитой арга хэмжээ хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хоёр нутгийн уйгагүй хүчин чармайлтаар суваг малтаж хатан голын усыг татах, үржил шимгүй газрыг засан сайжруулах, шинэ зам тавих, барилга байгуулалт хийх, цөлжилттэй шаргуу тэмцсэний дүнд иргэдийн цэвэр орлого 1997 оны 500 юаниас 2020 оны 15 мянган юань хүртэл 20 гаруй дахинаар нэмэгдэж, ядуурал үүсэх хэмжээ 90 гуруй хувиас 1 хувьд хүрэхгүй хүртэл буурсан байна.

Хөрөнгө мөнгө, үйлдвэрлэл, технологи, хүний нөөцийн талаар тасралтгүй дэмжлэг үзүүлж, мөөг, төмсний үйлдвэрлэлээс эхлэн, өнөөг хүртэл Фүжянь мужийн 6000 шахам аж ахуйн нэгж Ниншяд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт хөрөнгө оруулалт 2 тэрбум гаруй юаньд хүрчээ.

Exit mobile version