CRI Монгол радио

Сайхан давааны өөрчлөлт шинэчлэл

Нийтэлсэн

Сайхан даваа нь Хятадын Хэбэй мужийн хамгийн хойд хэсэг, Өвөр Монголын өндөрлөгийн Хулан шар даага элсэн нутгийн өмнөд захад оршдог бөгөөд дэлхийн хамгийн том таримал ойтой газар юм. Энд байгаа модыг нэг метрийн зайтай байрлуулах юм бол дэлхийн экваторыг 12 тойрч чадна. 8-р сарын 23-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Сайхан даваанд хүрэлцэн очиж, механик ойн талбайн ажил байдалтай танилцжээ. Одоо бид Сайхан давааны хөгжил шинэчлэлийн үйл явцтай танилцъя.

Өнөөдрийн Сайхан давааг “голын эх, цэцгийн ертөнц, ойн далай, шувуудын диваажин” гэж нэрлэдэг. Өндөрт гарч Сайхан давааг харахад хар ногоон, цайвар ногоон, шар өнгөөр будсан асар том үзэсгэлэнт зураг нүдний өмнө тодорно.

Харин хагас зуун гаруй жилийн өмнө энэ нутаг нь “шороон шуурга газар дэлхийг нөмөрч, нисэх шувуу суух модгүй” газар л байжээ. 1962 онд шороон шуурганы асуудлыг шийдвэрлэхийн тулд Ойн аж ахуйн яамнаас Сайхан даваанд механик ойн талбай байгуулахаар шийдвэрлэжээ. Дунджаар 24 нас хүрэхгүй 369 мэргэжлийн ажилтан 18 мужаас энд хуран цугларч, маш хүнд нөхцөл байдалд ойжуулалтын ажлыг эхлүүлжээ.

1964 онд Сайхан давааны Матикэн буюу Тахны хөндийд ойжуулалтын ажлыг эхлүүлж, Хятадад шилмүүст ойг тарьж ургуулсан жишиг бүсийг байгуулан, 90% гаруйн тарьсан мод нь сайн ургаж, ихээхэн амжилтад хүрэв. Сайхан давааг их хэмжээгээр ойжуулах ажил ийнхүү албан ёсоор эхэлжээ.
Өнөөдөр Сайхан даваагийн ойн талбай 16 мянган га байснаас 80 мянган га хүртэл, ойн нөмөргө нь 11.4% -иас 82% хувь хүртэл нэмэгдэж, жил бүр 284 сая шоо метр усыг цэвэршүүлэн, усны нөөц ч ихээр нэмэгджээ.

2017 оны 12-р сард болсон НҮБ-ын Байгаль орчны 3-р бага хурлын үеэр Сайхандаваагийн механик ойн талбай нь НҮБ-ын байгаль орчны дээд шагнал болох “Эх дэлхийн манлайлагч”шагнал хүртсэн юм.

Ган хуурай цөлөрхөг нутгаас өтгөн ойн далай болж, Сайхан даваа нь БНХАУ-ын түүхэнд ойжуулалтын тод жишээ болсон юм.

1955 онд ХКН-ын Төв Хорооноос “Эх орноо ногоон байгууламжтай болгох” уриалга гаргаж, мод тарих, ойжуулах ажлыг урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй зохион явуулжээ. 1981 онд 5 дахь удаагаа сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулганаас “Мод тарих үндэсний сайн дурын аян явуулах тухай тогтоол” -ыг хэлэлцэн баталж, мод тарьж, эх орноо ногоон болгохыг зохих насны иргэн нэг бүрий хууль ёсны үүрэг болгон тогтоожээ.

Хятад улсад сайн дураасаа мод тарих ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар, Хятад улсад сайн дураасаа мод тарих ажилд оролцсон хүний тоо давхардсан тоогоор 17.5 тэрбум гаруйд хүрч, 78 тэрбум гаруй модыг тарьж ургуулсан байна. Өдгөө Хятадын ойн нөмрөгийн түвшин 23.04% хувь болж, ойн нөөцийн хэмжээ 17.56 тэрбум шоо метр болж нэмэгджээ.

Exit mobile version