CRI Монгол радио

Вирусийн үүсэл гарлыг тогтоох ажлыг улс төржүүлэх нь ямар ч гарцгүй

Нийтэлсэн

Америкийн тагнуулын байгууллага 8-р сарын 28-нд КОВИД-19 вирусийн үүсэл гарлын тухай шалгалтын тайлан гэгчийг нийтэлсэнтэй холбогдуулж, Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошүй мөн өдөр Хятадын Төв Радио Телевизэд ярилцлага өгчээ.

Тэрээр, Сүүлийн өдөр Америкийн тагнуулын байгууллага вирусийн үүсэл гарлын тухай шалгалтын тайлан гэгчийг зохиосон нь тэр чигээрээ улс төрийн явуулга, худлаа мэдээлэл байж, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн энэхүү тайландаа Хятад улсыг гүтгэн харлуулахыг оролдсон байна. Үүнд Хятадын тал маш дургүйцэж, тус оронтой хатуу чангаар харьцсан.

КОВИД-19 вирусийн үүсэл гарлыг тогтоох бол шинжлэх ухааны маш будлиантай асуудал болохоор дэлхийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ёстой. Гэвч Америкийн тал бодит үнэн, шинжлэх ухааныг гуйвуулж, улс төрийн зорилгынхоо төлөө худлаа зүйл зохиож байна. Тэд ямар ч бодитой гэрч баримт гаргаж чадахгүй боловч дур мэдэн Хятад улсыг гүтгэж байна. Энэ бүхнийх нь гол зорилго нь хариуцлагаа Хятад улсад тохож, улс төрийн вирус тараахын төлөө юм. Америкийн судалгааны байгууллага нэгж бус, харин тагнуулын байгууллага тайлан нийтэлж байгаа бол үүний баттай гэрч мөн.

Вирусийн үүсэл гарлыг тодорхойлоход Хятад улс ил тод бус, хамтарч ажиллахгүй байна гэдэг бол шал худлаа яриа. Дэлхийн хэмжээнд вирусийн үүсэл гарлыг шинжлэх ухааны дагуу хайхыг Хятад улс чухалчилсаар ирсэн бөгөөд шинжлэх ухаанд суурилах, нээлттэй байх, ил тод байх зарчмын дагуу ДЭМБ-ын мэргэжлийн багийг хоёр ч удаа эх орондоо урьж ажиллуулсан. Энэ оны эхээр олон улсын болон Хятадын мэргэжилтний хамтарсан баг Хятад улсад 28 өдөр ажиллаж, Хятад улс болон ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг нийтэлсэн.

Вирусийн үүсэл гарлыг тогтоох асуудлаар Америк харин ч ил тод бус, хариуцлагагүй, хамтран ажиллахаас татгалзсан байр суурьтай байгааг даян дэлхийгээрээ харж байна. Өдгөө болтол Форт Детрик биологийн лаборатори, хилийн чанад дахь биологийн туршилтын 200 гаруй баазынх нь тухай дэлхий нийтийн сэжиг тааврыг арилгах, холбогдох тодруулга, шалгалт хийхээс татгалзсаар байгаа. Дэлхийн 100 гаруй орон, бүс нутгийн улс төрийн 300 гаруй нам бүлэг, нийгмийн байгууллага, зөвлөх байгууллага ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт вирусийн үүсэл гарлыг тодорхойлох ажлыг улс төржүүлэхгүй байх тухай хамтарсан мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Америкийн Форт Детрик биологийн лабораторид шалгалтыг хийхийг шаардсан ил захидалд Хятадын 25 ая сүлжээ ашиглагчид гарын үсэг зурсан. “Сайн санаа талыг тойрч, муу санаа өөрийг орооно” гэдгийг Америкийн талд дахин сануулж байна гэжээ.

Exit mobile version