CRI Монгол радио

Америкийн тагнуулын байгууллагын гаргасан тайлан гэгч нь шинжлэх ухааны зүйл биш

Нийтэлсэн

8-р сарын 27-нд АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын даргын алба “КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг мөрдөн судалсан тайлан”-гийн тойм гэгчийг нийтэлж, КОВИД-19 вирус бол байгалиас үүсэлтэй, эсвэл лабораториос алдагдсан гэх хоёр зүйлийн магадлалыг одоохондоо аль алиныг нь үгүйсгэх аргагүй гэж үзжээ. Тайланд мөн Хятадын талыг олон улсын мөрдөн шалгалтыг харшилсан, мэдээллээ хуваалцахаас татгалзсан, бусад орнуудыг зэмлэсэн хэмээн гүтгэжээ. Цагаан ордон ч мөн өдөр КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг мөрдөх асуудлаар мэдэгдэл гаргаж, вирусийн эх үүсвэрийг хайх олон улсын мөрдөн шалгалтыг харшилсан, ил тодорхой байдлаар дутмаг хэмээн Хятадын талыг дур зоргоор муулсан бөгөөд холбогдох түншүүдээ цуглуулан Хятадын талд дарамт шахалт үзүүлэхийг хуйвалдсан байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна.

Эн түрүүнд тус тайланг АНУ тагнуулын байгууллагаараа бичүүлсэн тул шинжлэх ухаанч чанар огтхон ч үгүй бөгөөд итгүүлэх зүйл алга байна. Хоёрт, Америкийн тал Хятадын талыг ил тодорхойгүй хэмээж буй нь тэр чигээрээ улс төржүүлэх, гүтгэн харлуулахын тулд шалтаг хайж буй явдал юм. Гуравт, Америкийн тагнуулын байгууллагын гаргасан тайлан нь Америкийн тал ганцаараа мужуудлан, улс төрийн явуулга хийх буруу замаасаа бүр ч холдож буйг харууллаа. Эцэст нь, Америкийн тал өөрийн орныхоо вирусийн эх үүсвэрийг мөрдөхийг нуун дарж, мөрдөн шалгах явдлыг таг хаалаа.

Дэлхийн хэмжээнд вирусийн эх үүсвэрийг мөрдөх асуудлаарх Хятадын талын байр суурь бол уулынхтайгаа адил бөгөөд тодорхой юм. Вирусийн эх үүсвэрийг мөрдөх бол шинжлэх ухааны асуудал, шинжлэх ухааны үндэслэлээр эх үүсвэрийг мөрдөхийг Хятадын тал ямагт дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч оролцох болно. Улс төрийн хуйвалдлага хийх, гэм буруугийн таамаглал гаргах, алдаа буруугаа бусдад тохохыг Хятадын тал эсэргүүцэнэ. Вирусийн эх үүсвэрийг мөрдөх хоёр дахь шатны судалгаа нь нэгдүгээр шатны судалгааны үндэс суурь дээр бүх талаар өргөжиж, дэлхийн олон орон, олон газарт вирусийн эх үүсвэрийг мөрдөх ажил өрнөж байж үнэн мөн хариултыг нь олж чадах юм. АНУ-ын тагнуулын байгууллагаас гаргасан тайлан нь Америкийн талын санан хүссэн бодит хариултыг нь өгч чадаагүй, цаашид ийнхүү үргэлжиллээ гээд хий хоосон зүйл болох нь ойлгомжтой, учир нь түүний мөрдөн байцаалтын тус бие нь уулаасаа зохиомол бөгөөд шинжлэх ухаанаас няцсан юм.

Exit mobile version