CRI Монгол радио

Афганистаны асар их хүмүүнлэгийн гамшигт Америк хариуцлага хүлээх ёстой

Нийтэлсэн

Афганистаны дайн дэгдсэнээс хойш, Афганистаны эгэл иргэд хамгийн их хохирогчид болж байна. Дайн байлдаан тэдэнд гай зовлон авчирч, амь насыг үрэгдүүлэн, асар их гарз хохирол учруулжээ. Америк Афганистанд явуулсан цэргийн ажиллагаа нь Афганистаны ард түмний бодит байдлыг өчүүхэн ч харгалзаагүй, зөвхөн өөрийнхөө л ашиг сонирхлыг бодсон явдал гэж мэргэжилтнүүд ба Афганистаны эгэл иргэд үзэж байна.

Афганистаны улс төр судлаач Сивад Чазай манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, “АНУ Афганистанд энгийн иргэдийг тасралтгүй хохироож буйд бид маш их хилэгнэж байна. Энэ халдлага нь дайны гэмт хэрэг бөгөөд тэдний үйлдлийг шийтгэх ёстой.”

Өнөөдөр АНУ өөрийн ашиг сонирхлын тулд Афганистанаас гарах ажиллагаагаа эрчимтэй хийж, замбараагүй байдал, эвдрэл сүйрлийг үлдээж хоцорсон байна. 8-р сарын 16-нд АНУ-ын цэргийнхэн ЭСЯ-ны ажилтнуудыг тээвэрлэхээр илгээсэн С-17 онгоцонд эх нутгаасаа зугтахыг бодсон Афганистаны иргэн онгоцны жигүүрт авирахад онгоцноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Мөн Кабулын олон улсын онгоцны буудалд байсан олон тооны Афган иргэд саад төхөөрөмжийг даван гарахыг оролдсон бөгөөд АНУ -ын цэргийнхэн эдгээр энгийн иргэд рүү шууд гал нээж, дор хаяж таван хүн амиа алджээ. 10 хоногийн дараа буюу 8 -р сарын 26 -нд Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд гарсан террорист халдлагын үеэр АНУ -ын арми Афганистаны энгийн иргэд рүү дахин буугаа чиглүүлсэн байна.

8 -р сарын 29 -нд, АНУ -ын нисгэгчгүй онгоц тэсрэх бөмбөг тээвэрлэж олон улсын нисэх онгоцны буудал руу явж байна хэмээн сэжиглэсэн машин руу дайрч, ойр орчмын байшинд хохирон сүйрч, 6 хүүхдийг багтаасан 9 энгийн иргэн амь үрэгдэв.

АНУ Афганистанд дайн эхлүүлснээс хойших 20 жилийг эргэн харвал, АНУ -ын арми энгийн иргэдийг буудан хөнөөж, агаарын дайралтаар “буруу бөмбөгдөж” байсан тохиолдол маш олноор гарсан юм. АНУ-ын Браун Их Сургуулийн “Дайны зардлын төсөл” тайланд тэмдэглэхдээ, Талибанд шахалт үзүүлэхийн тулд 2017 оноос хойш АНУ Афганистанд агаарын цохилт өгөх дүрмийг зөөлрүүлж, агаараас дайрах цар хүрээг эрс өргөжүүлэн, улмаар АНУ -ын арми болон түүний холбоотнуудын агаарын цохилтод өртөж, амиа алдсан Афганистаны энгийн иргэдийн тоо 330 % -аар нэмэгдэж, зөвхөн 2019 онд 700 орчим хүн амиа алджээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АНУ Афганистанд энгийн иргэдийг хохироосон хэргүүд ерөөс тасарсангүй. АНУ-ын арми энгийн иргэдийг хохироох нь цэргийн стратегийн нэг хэсэг гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Афган иргэн Кудрат сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “АНУ өөрийн ашиг сонирхлын тулд Афганистанд ирсэн. Олон зэвсэгт бүлэглэлийн ард Америкчууд байдаг. Тэдний нүдэнд Афган хүний амь нас огт хамаагүй. Афганистаны энэхүү асар их хүмүүнлэгийн гамшигт Америк хариуцлага хүлээх ёстой. ”

Сэтгүүлч: Урьхан

Exit mobile version