Улс төр

Засгийн газар барьцаа ахиулав

Нийтэлсэн

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэд Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл ресурс” хувьцаат компанийн удирдлагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн захидлын агуулгыг танилцууллаа.

Захидалд Рио Тинто групп гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон явдалд уучлал гуйгаад Засгийн газарт ирэх гурван жилийн хугацаанд 350 сая ам.доллар төлөх санал дэвшүүлжээ. Энэ нь “Оюу толгой” ордоос Засгийн газрын 34 хувьд ногдох ногдол ашгийн урьдчилгаа юм байна. Өнөөдрийн ханшаар тооцоолбол 350 сая ам.доллар нь 997 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Жил бүр 350 тэрбум төгрөгийг урьдчилж авна гэсэн үг юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн алдагдал 830 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг бууруулах, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтворжуулахад Рио Тинтогийн өгөөмөр санал эерэг нөлөөтэй.

Гэвч ямар нөхцөлөөр урьдчилгаа олгох нь одоогоор тодорхой болоогүй тул энэ саналыг яаран хүлээн зөвшөөрөхгүй гэж ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго мэдэгдэв.

Уг нь Туркойз Хилл Ресурс энэ оны нэгдүгээр сард Монголын Засгийн газар 2051 он огт ногдол ашиг авахгүй гэж мэдэгдсэн юм. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээнд төсөлд оруулсан бүх санхүүжилтийг төлж дууссаны дараа ногдол ашиг авна гэж заасан юм. Мөн Рио Тинто групп гурван жилийн турш буюу 2024 оныг хүртэл (сонгуулийн жил) ногдол ашиг өгөх санал тавьсан нь ч анхаарал татав.

Exit mobile version