Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлд 9,278,020 шоо метр ус ашиглажээ

Нийтэлсэн

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.09.07) хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа ахалж байгаа бөгөөд тэрбээр уулзалтын эхэнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг танилцуулав.

Уулзалтад оролцогчдыг танилцуулсны дараа Оюу толгой ХХК-ийн албаны хүмүүс Төслийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй гүний усны талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд газар. Уг орд газрыг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн тогтоолоор баталсан усны нөөцийг ашигладаг. 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 9,278,020 шоо метр ус ашиглаад байна. Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, ус савлах үйлдвэрийг 2011 онд ашиглалтад оруулсан. Оюу толгойн уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх нийт дөрвөн байгууламжийг ашигладаг бөгөөд үйлдвэрлэлд ашиглагдах усны 88% дахин ашигласан гэв. Мөн 2013 оноос 2021 оны 8 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 122 тэрбум төгрөг төвлөрүүлсөн.

Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын үеийн нөөцийг тооцох хайгуул судалгааны ажил хийхээр Усны газартай ярилцаж байна. Цаашид Улсын усны мониторингийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хараат бус хөндлөнгийн эрх бүхий усны аудитын компани шалгаруулах ажил үргэлжилж байна. Усны аудитын тайланг энэ ондоо багтааж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар байгаль орчны үнэлгээ, ус ашиглалт нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн эсэх, мөн бусад асуудлын талаар тодруулж байв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн өргөтгөсөн уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал илэрхийлээд тус ажлын хэсгээс Оюу толгойн төслийг гацаах, нийгэмд ташаа мэдээлэл тараах зорилго агуулаагүй болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн удирдлагад ил тод нээлттэй хамтран ажиллах талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Говийн бүсийн газрын гүний ус нь Оюу толгойн төслийн үр дүнгээс илүү чухал. Олон улсын туршлагад аливаа уул уурхайн олборлолтод хөндлөнгийн байгууллага, шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл өнөөдөр Оюу толгой өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг Монгол Улсын Засгийн газар олон нийтэд танилцуулж байгаа тогтолцоо нь буруу болохыг шүүмжлэв. Түүнчлэн Цагаанхадаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг 10 гаруй жил ашиглаж байгаа нь өнөөдөр Оюу толгой хэр ажиллаж байгааг харуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг гэж олон нийтэд танилцуулдаг хэрнээ жилийн эцэст үүнийг яагаад “өр” гэж тайлагнадаг болохыг тодруулав.

Оюу толгой ХХК-ний Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрю Вилсон хийсэн тайлбартаа, аливаа хамтын ажиллагаанд итгэлцэл чухал байдаг, ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замын хувьд шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд дуусгана. Орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг. Санхүүгийн албаны хүмүүсээс тодруулж, уг зардал “өр” болгон тайлагнадаг эсэхийг тодруулж, эргэн мэдэгдье гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа байгаль орчны хяналт, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Оюу толгой манлайлагч байх ёстой, удахгүй ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байгааг танилцуулав. Уулзалтад Оюутолгой ХХК-ий Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CGTN мэдээ1 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн