Дэлхий
Япон улсын эрдэмтэд Файзер вакцины нөлөөлөл 85-96 хувьтай байна гэж дүгнэжээ
Японы Киотогийн их сургуулийн мэргэжилтнүүд Файзер вакцины нөлөөлөл 85-96 хувьтай байна гэж дүгнэжээ.
Киотогийн их сургуулийн судлаачдын баг өнгөрсөн зун халдвар авсан 10 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгаагаар
- 20-60 насны эрчүүдэд Файзер 89,6-93,4 хувьтай,
- 60-аас дээш насны эрчүүдэд 94,7-96,9 хувьтай нөлөөлсөн бол,
- 20-60 насны эмэгтэйчүүдэд 85,4-91,8 хувьтай,
- 60-аас дээш насны эмэгтэйчүүдэд 92,6-96,1 хувьтай нөлөөлжээ.
Японы эрдэмтэд “Дельта” хувилбарын тархалт өндөр байгаа үед судалгаагаа явуулсан бөгөөд энэхүү вакцин өндөр үр дүнтэй байгааг онцолжээ.
Одоогоор Япон улсад хүн амын 50 хувь нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна. Япон улсад Их Британи-Шведийн хамтарсан АстраЗенека, Америкийн Файзер болон Германы Бионтек компанийн хамтран гаргасан вакцин, мөн Америкийн Модерна компанийн вакцин хэрэглэж байна.
Эх сурвалж: NHK