CRI Монгол радио

Ши Жиньпин 2021 оны Жүн Гуаньцүний форумд баяр хүргэв

Нийтэлсэн

9-р сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 оны Жүн Гуаньцүний форумд зориулан видеогоор баярын үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ: өдгөө дэлхий дахинд зуун жилд тохиолдож байгаагүй томоохон өөрчлөлт улмаар түргэсэж, Коронавирусийн цар тахлын халдвар өргөн хүрээний мөртөө гүн гүнзгий нөлөө үүсгэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт ноцтой сорилтод тулгарч байна. Дэлхийн улс орнуудын хувьд шинжлэх ухаан технологийн нээлттэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, шинжлэх ухаан технологийн инновациар дамжин дэлхийн чанартай чухал асуудлуудыг зохицуулах арга замыг хамтаар эрэлхийлж, эрин цагийн сорилттой хамтдаа тэмцэн, хамтдаа хүн төрөлхтөний энх тайван болон хөгжлийн эрхэм дээд үйлсийг урагш ахиулах илүү шаардлага тавигдаж байна хэмээн онцлов.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Өнөөдрийн дэлхийд, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд зайлшгүй дэлхийн хараатай байж, эрин цагийн хөгжлийн гол талыг нь олж, хүн төрөлхтөний үйлдвэрлэл амьдралаас дэвшүүлэгдсэн шинэ шаардлагатай нягт уялдах ёстой. Хятад улс шинжлэх ухаан технологийн хөгжлийг дээд хэмжээгээр чухалчилж, дэлхийн шинжлэх ухаан технологийн инновацийн хамтын ажиллагааг урагшлуулахын тулд хичээн ажиллаж байна. Цаашид илүү нээлттэй байр сууриар олон улсын шинжлэх ухаан технологийн солилцоог эрчимжүүлж, дэлхийн инновацийн харилцаа хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, суурь судалгааг хамтаар ахиулан, шинжлэх ухааны үр бүтэмжийн ашиглалтыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа чангатган, тэргүүний инновацийн орчин нөхцөлийг бүтээж, шинжлэх ухаан технологийн зөв үзэл баримтлалыг бүрдүүлэн, дэлхийн шинжлэх ухаан технологийн засаглалыг боловсронгуй болгож, хүн төрөлхтөний ашиг тусыг улам сайтар нэмэгдүүлэх болно гэв.

2021 оны Жүн Гуаньцүний форум мөн өдөр Бээжинд нээгдэв. “Оюунлаг, эрүүл хөгжил, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал” гол сэдэвт энэ удаагийн форумыг Шинжлэх ухаан технологийн яам, Хятадын ШУА, Хятадын Шинжлэх ухаан технологийн холбоо, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулсан юм.

Exit mobile version