Улс төр

Х.Нямбаатар: С.Зоригийн амийг хөнөөсөнтэй холбоотой хэд хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа

Нийтэлсэн

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийв. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажил ямар шатандаа байгааг сэтгүүлчид салбарын сайдаас тодруулсан юм.

Тэрбээр, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, тус бүрд нь хорих ял оногдуулсан. Эдгээр иргэд ял эдэлж байх явцад тэдний өмгөөлөгч, хууль эрх ашгийг хамгаалагчдаас энэ хэргийг мөрдөж шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан.

Гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон, мөн шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэн Улсын дээд шүүхээс 2021 онд гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй болсон. Хэрэг мөрдөн байцаалтад буцсан учир Тагнуулын ерөнхий газарт шинээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт ЦЕГ-аас бүрэлдэхүүнд орж, ажиллаж байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотойгоор одоогоор хэд хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Тухайлбал, -Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн,
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг,
Үндсэн хэрэг буюу буцаасан хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэв.

Exit mobile version