Нийгэм
Гэрийн гаднаас цоожилж, санаатайгаар галдан шатаасан үйлдлийг шуурхай илрүүлжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
Админ2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
“Чингэлтэй дүүргийн 9-р хороо … тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсэн бөгөөд тэд гарах гэтэл гаднаас нь цоожилсон байжээ. Хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ирж, шалгалт явуулах явцад тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Гэрийн гаднаас цоожилж, баруун урд талаас нь шатаасан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэх дүгнэлт гарсан байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм.