Улс төр
Л.Энх-Амгалан: ШУ-ы хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.
Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинжлэх ухааны салбарыг эрчимжүүлэх түүхэн шийдвэрүүд гарлаа. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүдийн засаглалын асуудал, хүний нөөц, залуу эрдэмтдийг төрөөс яаж дэмжих зэрэг асуудлууд тодорхойгүй. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй байсан. Мөн эрдэмтдийн төсийг санхүүжүүлдэг Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт тодорхойгүй, салбарын ЖДҮ гэж хэлж болохоор байна. 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн боловч энэ судалгааны ажлууд эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон нь тун хангалтгүй. Нэг судалгаанд 20-хон сая төгрөг зарцуулж байгаа учир энэ нь инноваци болж чадахгүй байна. Үүнийг засаж залруулах шаардлагатай.
Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийлгэхэд 300 орчим лаборатори байгаагийн 70-80 хувь нь тоног төхөөрөмж нь хуучирсан. Зарим лаборатори Улсын төсвийн 5 сая хүртэл долларын санхүүжилтээр боссон атал ашиглагдахгүй зэрэг асуудлууд байна. Салбар дундын лабораторийг хөгжүүлэх шаардлага байна.
Шинжлэх ухааны салбарын хүрээлэнгүүдийн газар маш их алдагдсан. Ботаникийн хүрээлэнгээс эхлээд ХААИС-ийн газрууд алдагдсан. Тиймээс ЗГ-ын хуралдаанаар хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа. Цаашид хэн нэгэн дураараа хүрээлэн, их дээд сургуулиудын газарт халдахгүй болно гэв.
Залуу эрдэмтдийг тэтгэлгээр дэмжинэ.