CRI Монгол радио

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн хорооны сонгууль амжилттай болов

Нийтэлсэн

Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн үйл хэрэг хариуцсан албаны хэвлэлийн төлөөлөгч 9-р сарын 20-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс 2021 оны сонгуулийн хорооны салбар сонгуулийг 19-ний өдөр амжилттай зохион явууллаа. Энэ нь засаг захиргааны онцгой бүсэд Үндэсний аюулгүй байдлыг тогтоох тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн тогтолцоогоо шинэчилж, боловсронгуй болгосны дараах анхны томоохон сонгууль байж, асар их ач холбогдолтой, алсын үр нөлөөтэй сонгууль юм. Энэ удаагийн сонгууль нь “эх орончид Хонконг засах” зарчмыг бүх талаар хэрэгжүүлсэн нэгэн удаагийн практик үйл ажиллагаа, даруй Хонконгийн эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжсэн, засаглалаас хөгжил цэцэглэсэн шинэ уур амьсгал, шинэ итгэл найдвар авчирсныг бүрэн харуулсан бөгөөд Хонконгийн урт хугацааны амар амгалан байдалд ашигтай төдийгүй Хонконгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, “нэг орон, хоёр систем”-ийг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэхэд тустай юм гэжээ.

Хонконгийн олон салбарын хүмүүс сонгуулийн шинэ тогтолцоонд өндөр үнэлгээ өгч буйг хараад бид маш баяртай байна гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Тэрээр сонгуулийн шинэ тогтолцоо нь шударга сонгуулийн замдаа буцан орж, ард түмний төлөө байхыг баримталж, улс төржүүлсэн утгагүй зөрчил маргаан, нийгмийн дотоод зөрчлийг багасгаж, эрүүл өрсөлдөөн, бүтээлч оновчтой сонгуулийн соёлыг бий болгох нь нийгмийн эв нэгдлийг сайжруулахад тустай юм. Сонгуулийн шинэ тогтолцоо нь Хонконгийн бодит нөхцөл байдалд нийцсэн сайн тогтолцоо, Хонконгийн ардчиллын эрүүл хөгжлийг дэмжсэн сайн тогтолцоо, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, Хонгконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн “Нэг орон, хоёр систем”-ийн тогтвортой байдал, урт хугацааны практикийг хангахад ашигтай сайн тогтолцоо гэдгийг бодит үйл хэрэг нотолж байна гэжээ.

Exit mobile version