CRI Монгол радио
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Мохамед Салех Анардиф Конакри хотод хүрчээ
ХТРТ-ийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Баруун Африк, Сахелийн тусгай төлөөлөгч Мохамед Салех Анардиф 9-р сарын 13-ны өглөө Гвинейн нийслэл Конакри хотод хүрчээ.
Гвиней улсын төрийн эргэлт хийж байгуулагдсан “Үндэсний эв нэгдэл, хөгжлийн хороо” -ны дарга Дубуя, Ардчилсан хүчний лигийн дарга Село Далеин Диалло, Бүгд найрамдах хүчний лигийн удирдагч Сидя Дурр зэрэг тус улсын томоохон улс төрчидтэй Мохамед Салех Анадиф хаалттай уулзалт хийжээ. Үдээс хойш Конакригээс явахын өмнө Анардиф мөн баривчлагдсан Ерөнхийлөгч Контегийн улс төрийн нам болох Гвинейн ард түмний холбооны гишүүдтэй уулзаж Гвинейн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.