CRI Монгол радио

Дуут дохио дуугаргах ёслол болов

Нийтэлсэн

Есдүгээр сарын 18-ны хэрэг хувьслын 90 жилийн ойг тохиолдуулан, 9-р сарын 18-ыг үл мартах сэрэмжлүүлгийн дуут дохио дуугаргах ёслол 18-нд Ляонин мужийн Мүгдэн хот дахь 9-р сарын 18-ны хэрэг хувьслын түүхэн музейн хөшөөт талбайд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны дарга Жао Лэжи оролцжээ.

Жао Лэжи хэлэхдээ, сэрэмжлүүлгийн дуут дохио дуугаргах ёслол зохиож буй нь эмгэнэлт түүхийг бат санаж, үрэгдсэн баатруудыг санагалзан, түрэмгийллийн эсрэг дайны зориг санааг бэхжүүлж, сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулахын төлөө юм. Түүхэн зөв үзэл ойлголтыг баримталж, Японы түрэмгийллийн эсрэг дайны чухал ач холбогдол, түүхэн үйл явц, гол мөн чанарыг зөв оновчтой танин мэдэж, үргэлжлэн урагшлахын оюун ухаан, хүчин чадлыг хуримтлуулж, ХКН-ын удирдлагыг гуйвшгүй баримтлан, социалист орчин үеийн хүчирхэг гүрэн болгон бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх Хятад улсын мөрөөдлийн төлөө цацалтгүй мэрийн тэмцэх хэрэгтэй гэв.

Сүнь Чүньлань, Хуан Күньмин, Чэнь Жү, Жэн Жяньбан, Мяохуа нар ёслолд оролцов. Ляонинд Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцож байсан ахмад дайчдын төлөөлөл, Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн баатруудын ар гэрийн төлөөлөл, Төв нам, засгийн газар, цэрэг армийн холбогдох байгууллагууд болон Ляонин муж, Гирин муж, Хармөрөн мужийн албан тушаалтан, олон салбарын төлөөлөгчид гээд 300 шахам хүн ёслолын арга хэмжээнд оролцжээ.

Жао Лэжи нарын удирдлагууд үүний дараа олон салбарын төлөөлөгчдийн хамт 9.18-ны түүхэн музейтэй танилцсан байна.

Exit mobile version