CRI Монгол радио

“Ногоон амлалт”-ын төлөө

Нийтэлсэн

10-р сарын 11-15-ны өдрүүдэд НҮБ-ын “Биологийн олон янз байдлын конвенц”-ын гэрээлэгч талуудын чуулганы 15-р хурлын эхний шатны хурал Юньнаний Күньминд болно. Үүнтэй холбогдуулан биологийн олон янз байдлыг хамгаалах тухай Хятад улсын дарга Ши Жиньпины хэлсэн үгнүүдийг эмхтгэлээ.

“Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний үр өгөөжтэй холбоотой. Хүн төрөлхтөн оршин амьдарч хөгжихийн үндсэн суурь юм.”

“Бид байгаль экологийн орчноо алаг нүдээ шиг хайрлаж, хүн байгаль эв найртай байдлыг төлөвшүүлэх ёстой.”

“Бид экологийн орчинд халтай түүнчлэн эвддэг хөгжлийн хэлбэрээ өөрчилж, орноо хохироох аргаар нэгэн цагийн хөгжлийг хөөцөлдөх ойрын бодлоо хаях хэрэгтэй.”

“Ковид-19-ийн цар тахал дэлхийн эдийн засаг нийгмийн хөгжилд бүх талын цохилт учрууллаа. Бид алсын хараагаар баттай, ногоон хүлээцтэй тогтвортой хөгжлийг баримтлах ёстой.”

“Бид байгалийн жамаар түмэн бодисыг тэтгэж, байгалийг хамгаалах замаар хөгжлийн боломж хайн, экологийн хамгаалалт, эдийн засгийн чансаатай хөгжлийн амжилтад хүрэх ёстой.”

“Бид НҮБ-гаар гол цөм болгосон олон улсын тогтолцоог шуурхай хамгаалж, олон улсын дэг журмын нэр хүндийг хамгаалан, олон улсын байгаль орчны засаглалын түвшнийг дээшлүүлэхийн төлөө зүтгэх ёстой.”

“Бид хариуцлагаа хамтдаа мөртөө ялгаатай хүлээх зарчмын дагуу шударга тэгш хүртээмжтэй хуваалцахыг эрхэмлэн, хөгжиж буй орнуудад санхүүжилт, технологи, чадварын бүтээн байгуулалтын талаар анхаарал хандуулах ёстой.”

“Бид амлалтаа жинхэнэ биелүүлж, зорилтдоо хүрэхийн төлөө биологийн олон янз байдал алдагдах байдлыг эргүүлж, эх дэлхийгээ хамтран хамгаалах ёстой” гэх зэргийн заавар өгсөн юм.

Exit mobile version