CRI Монгол радио

Ли Кэчян, Л.Оюун-Эрдэнэ нар цахим уулзалт хийв

Нийтэлсэн

10-р сарын 12-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй цахим уулзалт хийв.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа залгаа хөрш орнууд, хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа урагштай байна. Өнгөрсөн 7-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар утсаар ярьж, Хятад, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чхуал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Одоо хоёр орон цар тахлыг даван туулах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг баталгаажуулах асуудалд нүүр тулаад байна. Хоёр орон харилцаагаа бэхжүүлэх нь хоёр орон, цаашлаад бүс нутагт ч ашигтай гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс Монгол улстай хөгжлийн стратегиа бэхжүүлж, гол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр талын худалдааг өргөжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй тэмцэх нөхцөлд боомтын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хоёр тал цаашид цөлжилтийн эсрэг хамтран ажиллаж, цэвэр үзэсгэлэнт экологийн орчныг хамтран цогцлохыг хүсэж байна. Хятадын тал Монголын талын эдийн засгаа хөгжүүлэх, амьжиргаагаа сайжруулах, цар тахалтай тэмцэхэд чадах чинээгээрээ туслах болно гэжээ.

Exit mobile version