CRI Монгол радио

Ахмадаа хүндэлдэг Ши Жиньпин

Нийтэлсэн

Билгийн тооллын 9-р сарын 9-н нь Хятадын ахмадын баяр бөгөөд есийн тооны “жю” хэмээх ханз нь урт удаан гэсэн утгатай учраас ахмадуудаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлөө дэвшүүлж байгаа санааг илэрхийлсэн юм.

Ахмадаа хүндэтгэж, аав ээжийнхээ ачийг нь хариулах уламжлалыг Хятадын дээд удирдагч Ши Жиньпин сэтгэлдээ дээдэлж явдаг. Ши Жиньпины ээж Чи Шинь “Жүн Шюнийг дурсахуй” хэмээх номдоо нэгэн дурсамжаа тэмдэглэсэн байдаг: 2001 оны 10-р сарын 15-нд гэр бүлээрээ Ши Жүншюньд 88 насных нь баярыг тэмдэглэх үед Фүжянь мужийн засаг даргын албатай байсан Ши Жиньпин зав гаргаж ирж чадаагүй байлаа. Ши Жиньпин аавдаа захидал илгээн, төрсөн өдрийн мэнд хүргэж, өөрөө ирж баярыг нь тэмдэглэж чадаагүйдээ уучлал гуйсан бөгөөд “Нас ахих тусам аав ээжийгээ илүү ойлгож, улам илүү хайртай болж байна.”, “Ааваас маш олон эрхэм нандин хэв суртал уламжлан сурсан” гэж бичсэн юм.

Ши Жиньпин ажлын ачаалал ихтэй хэдий ч зав л гарвал ээжийнхээ гараас нь хөтлөн хуучлан алхдаг. Түүний номын шүүгүйд нь аавыгаа түрдэг тэргэнд суулган зугаацан ахлах зураг болон ээжийнхээ гараас нь хөтлөн хашаандаа алхах зургаа тавьж байдаг.

1984 оны үеэр Ши Жиньпин Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хөдөө орон нутгаар байнга унадаг дугуйтай очиж ажилладаг бол сянийн намын хорооны ганц 21 жийпийг ахмад ажилтандаа унуулдаг.

Ши Жиньпин ахмадуудаа хэзээд сэтгэлдээ тээж хүндэлж явдаг бөгөөд “Өндөр настайчууд амьдралынхаа чухал үед байгаа, мөн ажил үйлс хөөцөлдөж, хөгжил дэвшилтэй, баяр жаргалтай амьдрах боломжийн чухал шатанд байгаа ” гэж үздэг.

Ши Жиньпин: “Хятад улс хөгшрөлийн нийгэмд орж байгаа учраас өндөр настайчуудыг асрамжийн баталгаатай, аз жаргалтай, эрүүл мэнд урт наслуулах нь бид бүгдийн хүсэл мөрөөдөл. ” гэж ярьж байлаа.

Exit mobile version