CRI Монгол радио
Хятадын гадаад худалдаа эрчтэй хөгжиж байна
Хятадын Гаалийн ерөнхий газраас 13-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд бараа бүтээгдэхүүний экспорт импортын нийт хэмжээ 28.33 их наяд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.7 хувиар өссөн байна. Үүнд, экспорт болон импорт нь тус тус 22.7%, 22.6%-иар нэмэгджээ. Улирлын хувьд, Хятадын экспорт, импортын хэмжээ аажмаар нэмэгдэж, өсөлтийн эрчтэй хурдаа хадгалж байна.
Хятад улсын эхний гурван улиралд гадаад худалдааны эдгээр амжилтуудын гол шалтгаан нь юуны түрүүнд “суурь” баттай холбоотой, тодруулбал Хятадын дотоодын эдийн засгийн тасралтгүй сэргэж буй нь гадаад худалдааны тасралтгүй өсөлтөд бат бөх үндэс суурь тавьж өгсөн юм. Хоёрдугаарт, Хятадын хэрэгжүүлж буй үр дүнтэй хүчтэй бодлого нь аж ахуйн нэгжүүдэд итгэл төрүүлж, гадаад худалдааны урт хугацааны хөгжилд шинэ эрч хүч сэлбэж байна. Гуравдугаарт, гадна орчин нөхцөл сайжирч байгаа нь Хятадын гадаад худалдаанд ашигтай нөхцөл бүрдүүлж өгсөн юм.
Дэлхийн бараа худалдааны хамгийн том орны хувьд Хятад улсын гадаад худалдааны эрүүл тогтвортой сэргэлт нь дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахын ач холбогдлыг бүгд харж байна. Энэ он гарснаас хойш, Хятадын гадаад худалдааны үзүүлэлт дэлхийн эдийн засгийг тэргүүлж, олон улсын зал зээлд эзлэх хувь хэмжээ нь мөн нэмэгдсэн байна. Эдгээр өндөр үзүүлэлт нь дэлхийн зах зээлд “Хятадад үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, найдлага нэмэгдэж буйг илтгэж байгаа бөгөөд илүү нээлттэй Хятадын зах зээл эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд дэлхийн аж ахуйн нэжгүүдтэй хөгжлийн үр дүнгээ хуваалцсаар байна гэсэн үг юм.
Ерөнхийд нь авч үзвэл, Хятад улсын эхний гурвал улирлын гадаад худалдааны үзүүлэлт нааштай байна. Гэсэн хэдий ч өнөөгийн цар тахлын нөхцөл байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан буйгаас шалтгаалж, Хятадын гадаад худалдааны хөгжил нь олон тогтворгүй тодорхойгүй хүчин зүйлд тулгамдаж байна. Хятадын эдийн засаг урт хугацааны турш тогтвортой байдлаас хадгалж байгаа тул Хятадын гадаад худалдааны тогтвортой, чанартай өсөлтийг дэмжиж, өндөр хөгжилд хүрэх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь Хятад улс болон дэлхийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулах болно.