CRI Монгол радио
Дэлхийн үр тарианы өдөр тохиож байна
10-р сарын 16-нд Дэлхийн үр тарианы өдөр тохиож байна. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд үр тарианы дутагдалд орох хүний тоо ихээр нэмэгдэж, нийт хүн төрөлхтний 10 хувь нь өлсгөлөнд нүүрлээд байна. Тэгвэл олон жилийн турш Хятад улс олон арга замаар хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадамжаа нэмэгдүүлэхэд нь тусалсаар ирсэн юм. Жишээн нь:
1996 онд НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааг зохион байгуулснаас хойш Хятад улс Африк, Ази, Номхон далайн өмнөд хэсэг, Карибын тэнгисийн 40 гаруй улс орон, бүс нутагт хөдөө аж ахуйн мэргэжил, техникийн 1100 гаруй ажилтнаа томилсон нь өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаанд оролцсон улс орнуудын 47 хувийг хамарч, өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны дагуу гадаадад илгээсэн хөдөө аж ахуйн мэргэжилтний нийт тооны 60 хувийг эзэлсэн юм. НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усан ашиглалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт зэрэг талаар олон улсад 1000 гаруй төрлийн техник мэргэжлээ дэлгэрүүлж, тухайн улс орон, бүс нутгийн хөдөө аж ахуйн ургацыг 30-60 хувиар нэмэгдүүлж, ойролцоогоор 100 мянган тариачныг бэлтгэл сургалтад хамруулжээ.
2011 онд Хятад, Мозамбикийн хамтарсан хөдөө аж ахуйн паркийн төсөл тус орны Газа мужид хэрэгжсэн бол 10 жилийн турш, усан ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйн техник, сайн үүлдрийн таримлыг нутагшуулсан юм. 2019 онд Мозамбикийн төв нутагт хар салхины гамшиг болсон бол 2020 онд цар тахал дэгдсэн зэрэг гамшгийн улмаас тус орны дотоодын валютын ханш эрс өөрчлөгдөж, олон муж хотуудын үр тарианы үнэ ханш ихээр өссөн байна. Харин Газа мужийн үр тарианы ханш маш тогтвортой байсан төдийгүй гамшигт нэрвэгдсэн бусад муж хотуудад үр тариагаар тусалсан байна. Хангалттай үр тарианы нөөц, тогтвортой үнэ ханш зэрэг нь улс орны нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж.
2020 онд, Хятад улс царцааны гамшигт нэрвэгдсэн Пакистан, Этиоп, Кени, Уганда болон бусад хөгжиж буй орнуудад 400 гаруй тонн малатион пестицид, 2000 гаруй моторт шүршигч, 3500 гаруй гар шүршигч, 4000 гаруй ширхэг хамгаалалтын хувцас, маск, бээлий зэргээр тусалсан юм. Түүнчлэн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран Хятад улсад хүмүүнлэгийн яаралтай тусламжийн агуулах, тээврийн төвийг байгуулж, олон улсын хүмүүнлэгийн тусламж, цар тахлын эсрэг эд материалын тусламжийг дамжин тээвэрлэхэд эрчтэй дэмжлэг үзүүлж ажилласан юм.