CRI Монгол радио
Бээжингийн өвлийн олимпын галыг хүлээлгэн өгөх ёслол болов
2021 оны 10-р сарын 19-нд, Грекийн нийслэл Афин дахь Панатинаико стадионд Бээжингийн өвлийн олимпын галыг Грекийн Олимпын Хороо албан ёсоор Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороонд хүлээлгэн өгсөн байна. Грек улсын шадар сайд Панагиотис Пикрамменос, Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгч, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчин нар хамтаар мөн өдрийн ёслолд оролцов.
Орон нутгийн цагаар мөн өдрийн 12 цагийн орчимд ёслолын үйл ажиллагаа эхэлж, зуршил ёсоор урьдаар далбаа мандуулсан бөгөөд олимпын дуу, Хятад улсын болон Грек улсын төрийн дуулалуудыг эгшиглүүлж, ахуй талбайд Грекийн алдартай Афины филармонийн чуулга тоглолт гаргажээ. Дараа нь ахлах эмэгтэй санваартны дүрд тоглосон Грекийн алдартай жүжигчин Xanthi Georgiou болон бусад эмэгтэй санваартан нар талбайд оржээ.
Гал бамбарыг төв цэнгэлдэх хүрээлэнд гурван буухиачин буухиалж, хоёр дахь буухиачнаар Хятад улсын Ли Ни-на оролцсон байна. Ли Ни-на бол Хятад улсын цасны спортын төрлийн шилдэг тамирчны нэг бөгөөд 2006, 2010 оны өвлийн олимпын тэмцээнд оролцож байжээ.
Гал бамбарын сүүчлийн буухиаг Грек улсын гүйлтийн цанын тамирчин Параскеви Ладопоулоу буухиалжээ. Эмэгтэй санваартан нар бүжгийн үзүүлбэр хийсний дараа Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчин тус тус илтгэл тавьсан байна.
Юй Зайчин дэд дарга илтгэлдээ Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс Грек улсын засгийн газар, Грекийн Олимпын Хороо, Грекийн ард түмэн галыг асаах, хүлээлгэн өгсөх ёслолыг нарийн нямбай зохион байгуулж, дэмжсэнд талархалаа илэрхийлэв.
Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос хэлэхдээ: Хятад улс болон Грек улс хэдэн мянган жилийн түүх болон нягт хэлхээ холбоотой юм. Олимпын гал нь энх тайван болон найрамдлыг уламжилж буйн зэрэгцээ Грек улсаас Хятад улсыг хүндэтгэсэн хүндлэл, сайн сайхны ерөөлийг дамжуулж байна гэжээ.
Ахлах эмэгтэй санваартан гал бамбарыг Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралост гардуулж, дараа нь гал бамбарыг Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчинд хүлээлгэн өгчээ. Ингэснээр өвлийн олимпын галыг хүлээлгэн өгөх ёслол амжилттай болсон юм.
Төлөвлөгөөний дагуу, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгчид өвлийн олимпын галыг хадгалсан дэнг 19-ны үдээс хойших нислэгээр Хятад улсад авчрах болно.