Бидэнтэй нэгд

Улс төр

Жолоочийн хариуцлагын даатгалын одоогийн тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.27) өргөн барилаа.

Улсын Их Хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011.10.06-ны өдөр баталж, 2012.01.01-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013.01.01-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна. Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Дэлхийн 165 улс оронд ийм агуулгатай хууль үйлчилж байгаа бөгөөд зам тээврийн ослыг бууруулах, ослын улмаас хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг бодитой тогтоож, шуурхай барагдуулах зэрэг нийгмийн хамгааллын зорилгоор үйлчилдэг аж.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27.983 байгаа ба ослын тоо сүүлийн 9 жилийн хугацаанд энэ түвшинд байна.

ДААТГАЛЫН КОМПАНИУД ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГЫНХОО ТАЛ ХУВИЙГ Л НӨХӨН ТӨЛБӨРТ ЗОРИУЛЖЭЭ

Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ. Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн цаг хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч:

зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй;
хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөөх арилжааны даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон;
жолооч нар нар хохирлоо бүрэн гүйцэд үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалздаг байдал бий болсон;
хуульд хохирол үнэлэгчийг даатгалын байгууллага өөрөө томилохоор зааснаар хохирлын үнэлгээг багаар тогтоох, эсвэл үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан байна.
Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтаар дадлагажуулах ажлыг даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;
хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийвэрлэх;
жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэснээр:

-хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;

-санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;

-хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;

-хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;

-даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

CGTN мэдээ20 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн