Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Алек Болдуины дуу оруулсан киноны нээлтийг хойшлуулав

Нийтэлсэн

Холливудын нэрт жүжигчин Алек Болдуины дуу оруулсан баримтат киноны нээлтийг хойшлуулжээ. АНУ-ын Флинт хотын экологийн асуудлыг хөндсөн баримтат киноны нээлтийг хойшлуулах болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт тус жүжигчин зураг авалтын үеэр сум алдаж, хүний амь хохирсонтой холбоотой.

“Саяхан болсон эмгэнэлт хэргийг хүндэтгэх үүднээс “Флинт: Хэнд итгэж болох вэ” баримтат киноны нээлтийг хойшлууллаа. Тус хотын оршин суугчдын түүхийг хүмүүст хүргэх нь маш чухал тул баримтат кино заавал үзэгчдийн хүртээл болгоно” гэж киноны продюсер Энтони Бакстер жиргэжээ.

Тус киноны нээлт энэ сарын 29-нд болох ёстой байжээ. Флинт хот төсвөө хэмнэх үүднээс 2014 оны дөрөвдүгээр сард Детройт хотын усан хангамжийн системээс гарч, Флинт голын усыг хэрэглэж эхэлсэн байна. Хотын оршин суугчид усны үнэр, өнгөний талаар гомдол мэдүүлсэн ч эрх баригчид хариу арга хэмжээ аваагүй байна. Үүнээс хойш нэг жил хагасын дараа хотын хүүхдүүдийн биед дэх хар тугалгын хэмжээ нэмэгдсэн нь тогтоогдож, энэ асуудал тус улсын анхаарлын төвд оржээ. Шалгалтын явцад Мичиган мужийн Эрүүл мэндийн департаментын тэргүүн Ник Лайонд санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэг үүсгэжээ. Мөрдөн шалгалт гурван жил үргэлжилсэн бөгөөд 2019 онд мужийн прокурорын газар яллагчдын шинэ баг томилсон байна. Тус баг шалгалтын явцад алдаа гарсан гэж үзэн өмнөх хэргийг хааж, шинээр хэрэг үүсгэхэд хүрсэн байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр7 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр7 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр7 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана